Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараараа дэлхийд сүүл мушгив | News.MN

Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараараа дэлхийд сүүл мушгив

Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараараа дэлхийд сүүл мушгив

Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараараа дэлхийд сүүл мушгив

Дэлхийн өрсөлдөх чадварын төв нь “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2019”-г эрхлэн гаргажээ. Тайланд нийт 63 улсын дижитал өрсөлдөх чадварын индексийг 51 үзүүлэлтээр тодорхойлсон байна. Тус үзүүлэлтүүдийг дижитал ертөнцийн өрсөлдөх чадварт суурилсан гурван үндсэн шалгуур болох мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байдлаар нь харьцуулан эрэмбэлжээ.

Энэ жилийн статистик шалгуурт робот техниктэй холбоотой “Үйлдвэрийн зориулалттай роботуудын тоо”, “Боловсрол ба судалгааны чиглэлийн робот” гэсэн хоёр шинэ үзүүлэлт нэмэгдсэнээрээ онцлогтой байна. Тус тайлангаас Засгийн газар, бизнес, нийгмийн орчинд аль улс дижитал технологийн нээлт хийн хөгжүүлж, шинэчилж буй цаашлаад технологид хэрхэн дасан зохицож байгааг харах боломжтой юм.

Тайлангийн үр дүнгээс харахад 2018 онд дижитал өрсөлдөх чадварын индексээр тэргүүлсэн топ таван улс /АНУ, Сингапур, Швед, Дани, Швейцарь/-ийн эрэмбэд өөрчлөлт ороогүй бөгөөд дэлхийн дижитал өрсөлдөх чадварын чансааны эхний байранд АНУ тэргүүлсэн хэвээрээ байна.

Харин топ аравт өөрчлөлтүүд гарчээ. Тухайлбал, Нидерланд улс өмнөх онтой харьцуулахад гурван байраар урагшлан амжилтаа ахиулсан бол Норвеги гурван байраар ухарч, есдүгээрт, Канад наймдугаар байрнаас арваннэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна.

2018 онтой харьцуулахад Азийн орнуудын дижитал өрсөлдөх чадварын эрэмбэ өсчээ. Тодруулбал, ХонгКонг, Өмнөд Солонгос улс нь топ аравт багтсан бол Тайвань, Хятад тус тус 13, 22-т жагссан байна. Эдгээр орнууд технологийн дэд бүтэц болон бизнесийн хөгжилд эерэг үр дүн үзүүлсэн байна.

Монгол Улсын дижитал өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 63 орноос өмнөх онтой харьцуулахад нэг байр ухарч, Венесуэл улсын өмнө 62-рт байгаа хэдий ч онооны хувьд өнгөрсөн жилээс өссөн байна.

Дижитал өрсөлдөх чадварын үндсэн гурван бүлгээс ирээдүйд бэлэн байгаа байдал хамгийн дээгүүр 61-рт орсон эрэмбэтэй байгаа боловч үндсэн гурван бүлэг 3-уулаа эрэмбийн хувьд бууралттай байна.

Дижитал өрсөлдөх чадварын дэд бүлгүүдийн эрэмбэд “Дасан зохицох чадвар” дэд бүлэг хамгийн дээгүүр буюу цахим оролцоо үзүүлэлт нь бусад оронтой харьцуулахад өссөн бол хууль эрх зүйн орчин, бизнесийн овсгоо, мэдээлэл технологийн байгууллагуудын төвлөрөл зэрэг дэд бүлгүүд хойгуур эрэмбэлэгджээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өргөн долгионы сүлжээний тархалт, дэвшилтэт технологийн экспорт, ухаалаг утас хэрэглэгчид зэрэг үзүүлэлтүүд хамгийн ихээр сайжирсан ба техник технологийн салбар дахь хөрөнгө оруулалт гэсэн үзүүлэлт өмнөх оны адилаар 3-рт эрэмбэлэгдсэн хэвээр байна.  Харин дижитал өрсөлдөх чадварын оноо буурахад боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд, боловсролын нийт зардал, эмэгтэй судлаачид, судалгаа шинжилгээний ажлын бүтээмж, шинээр бизнес эхлүүлэх зэрэг үзүүлэлтүүд эрс муудсан болон мэдлэгийн солилцоо, кибер аюулгүй байдал зэрэг үзүүлэлтэд сүүл мушгиж байгаа зэрэг нөлөөлсөн байна.

МОНГОЛ УЛСЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД

Мэдлэг Эрэмбэ Мэдлэг Эрэмбэ
1.2.1 Ажилчдаа сургалтанд хамруулах 24 1.1.4 Хотын удирдлага 62
1.2.6 Боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд 24 1.3.4 Судалгаа шинжилгээний ажлын бүтээмж 62
1.3.3 Эмэгтэй судлаачид 24 1.1.2 Олон улсын туршлага 61
1.3.2 Боловсролын нийт зардал 34 1.3.1 Судалгаа, шинжилгээнд зарцуулсан хөрөнгө 60
1.1.5 Дижитал/ технологийн чадвар 57
Технологи Эрэмбэ Технологи Эрэмбэ
2.2.6 Мэдээлэл технологийн салбар дахь хөрөнгө оруулалт 3 2.1.5 ШУ-ы судалгааны хууль эрх зүйн орчин 62
2.3.6 Дэвшилтэд технологийн экспорт 15 2.1.6 Оюуны өмчийн зохицуулалт 62
2.1.1 Шинээр бизнес эхлүүлэх 41 2.2.2 Технологийн хөгжлийн санхүүжилт 62
2.1.2 Гэрээний биелэлт 44 2.3.4 Интернет хэрэглэгчид 62
2.3.3 Өргөн долгионы сүлжээний тархалт 45 2.1.4 Техник боловсруулах ашиглах 61
2.2.3 Банк ба санхүүгийн үйлчилгээ 60
Ирээдүйд бэлэн байдал Эрэмбэ Ирээдүйд бэлэн байдал Эрэмбэ
3.1.4 Ухаалаг утас хэрэглэгчид 6 3.2.5 Мэдлэгийн солилцоо 63
3.1.1 Цахим оролцоо 48 3.3.3 Кибер аюулгүй байдал 63
3.3.2 Төр хувийн хэвшлийн түншлэл 62
3.3.1 Боломж ба эрсдэл 61
3.2.3 Компаниудын чадвар 61
3.2.4 Big data ашиглалт ба шинжилгээ 57
3.3.1 Цахим засаглал 57
3.1.5 Даяаршилд хандах хандлага 56

 

Эх сурвалж: ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ТӨВ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-27 66.181.187.30

Duuraihgui bol galt tereg

Avatar

Зочин 2019-09-27 66.181.187.30

OROS GALT TERGEE OOROO JOLOODLOGOT BOLGOH GEED BAINA MONGOL ADILHAN OROSIIG DUURAIHGUI GALT TEREG DUTAGDAJ HUN JOLOODDOG GALT TEREG AVCH CHADAHGUID HURNE AMERIKAAS AVAHAAR ORSUUD DURGUILHANA

Avatar

Зочин 2019-09-27 182.160.33.233

Аргагүй шүү дээ дансандаа мөнгө хадгалаагүй нөхөдүүд AliExpress бараа авч чадахгүй нэг овсгоотой мөнгөтэй дурак захиалаад Facebook ээр үнэ нэмээд зараад байгаа юм чинь кккк

Avatar

Зочин 2019-09-27 203.169.49.103

Ухаалаг утас, нэтийн сүлжээ зэрэг нь монголд хангалттай байгаа боловч, төрийн дижитал үйлчилгээ бараг алга байгаагаас хүмүүс Facebook зэрэг социал орчинд хувийн чалчаа мэдээлэл солилцохоос өөрөөр ашиглаж чадахгүй байна.

Avatar

Зочин 2019-09-27 49.0.212.220

Улаан хацар Ням-Осорын Тимон гишүүний чинь хийж байгаа ажлын царай энэ

Avatar

зөвлөлт школоос сал 2019-09-27 150.129.142.99

Монголчууд бид зогсонги байдлын үеийн Зөвлөлт школоос салахгүй зууралдаад байгаа учраас сүүлд орсон

Avatar

Зочин 2019-09-27 103.26.194.158

DJITAL SHIMEGCH,!!!!

Avatar

тэр мэдээж 2019-09-27 199.249.230.119

ямар ч хөгжилгүй төвдийн шашин шүтэж байгаа улс яаж шинжлэх ухаан ойлгохов дээ

Avatar

Зочин 2019-09-27 203.169.49.103

Ухаалаг утас, нэтийн сүлжээ зэрэг нь монголд хангалттай байгаа боловч, төрийн дижитал үйлчилгээ бараг алга байгаагаас хүмүүс Facebook зэрэг социал орчинд хувийн чалчаа мэдээлэл солилцохоос өөрөөр ашиглаж чадахгүй байна.

Avatar

Зочин 2019-09-27 203.91.114.244

Гар утас хэрэглэгчийн тоо их гэдэг сайн уу?. Хөдөөд Жимобайлын суурин, антеннтай гар утас ихэнх айлд байна. Гэртээ байгаа хүнтэйгээ ярихын тулд тэд CDMA гар утас бас ашиглана. Зуслан, бэлчээрийн аль нэг хэсэгт нь Юнител, Мобиком зэрэг хүрнэ. Тэднээс тэр айл бас авна. Сумын төвд аль нэгний дата үйлчилгээ арай дээр байна, тэрнийг авна. Хятадад бол хүн нэг л утастай, манайд нэлээд хэдтэй байхаас өөр аргагүй, 4 оператортой юм чинь. Энэ сайн хэрэг үү? Бахархах юм аа олов оо?

Avatar

Зочин 2019-09-27 202.131.228.20

Гар утас хэрэглэгчдийн тоогоор 6-д орсон байна. фейсбүүкчид элийрэгч нартаа баярлалаа ккк

Avatar

future 2019-09-27 103.26.194.12

манайх энэ салбарт тун бага мэдлэгтэй учраас өрсөлдөх чадварын талаар ярих эрт байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж