Хятадын эрх баригчдын хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх ажлын хүрээнд тус улсын Авлигатай тэмцэх байгууллагын явуулсан нэгжлэгийн үеэр өмнөд нутгийн нэгэн хотын даргаар ажиллаж байсан Жан Ци гэгч гэртээ 13 тонн алт нууж байсныг илрүүлжээ. Энэ нь зарим улсуудын нийт алтны нөөцөөс ч илүү болохыг мэдээлэлд дурджээ.
Тэрбээр гэрийнхээ зоорийн давхарт дээрх хэмжээний алтан гулдмайнуудыг нуусан байснаас гадна их хэмжээний бэлэн мөнгө ч мөн илэрсэн байна. Өдгөө 58 настай Жан Ци нь Хайнан мужийн Хайкоу хотын Намын үүрийн нарийн бичгийн дарга, Санья хотын дэд дарга, тус хотын Аялал жуулчлалын газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн юм байна.
Эх сурвалж: VESTI
Холбоотой мэдээ