Чуй Жүн Гён: Нягтлан бодогчид бол санхүүгийн эмч нар юм

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Чуй Жүн Гён: Нягтлан бодогчид бол санхүүгийн эмч нар юм

Чуй Жүн Гён: Нягтлан бодогчид бол санхүүгийн эмч нар юм

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттай туршлага, санал солилцохоор Солонгосын МНБИ-ийн ерөнхийлөгч Чуй Жүн Гён тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар ирээд байна.

ММНБИ-ийн ерөнхийлөгч Б.Түвшин, Солонгосын МНБИ-ийн ерөнхийлөгч Чуй Жүн Гён нар уулзаж санал бодлоо солилцжээ. Солонгосын МНБИ-ийн ерөнхийлөгч Чуй Жүн Гён  “Би Монголд дөрөв дэх удаагаа ирж байна. Гэхдээ Монгол болон Солонгосын хоёр инстутын удирдах зөвлөлийнхөн анх удаа уулзаж байна. Цаашид хоёр талын удирдлагын баг жил бүр тогтмол уулзаж байгаасай гэж хүсч байна. Аливаа улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд гол нөлөө үзүүлдэг хүмүүс бол мэргэшсэн нягтлан бодогчид байдаг. Нягтлан бодогчид бол санхүүгийн эмч нар юм. Манай хоёр институтийн хамтын ажиллагаа улам бэхжих болтугай” гэв.

ММНБИ нь гадаад харилцааны хувьд олон улсын болон бүс нутгийн мэргэжлийн байгууллагууд, бусад орны мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран ажилладаг бөгөөд Солонгосын МНБИ-тэй 20-оод жилийн турш нягт хамтран ажиллаж иржээ. Тус институт нь 2001 онд Монголын институтийг САРА-ийн жинхэнэ гишүүн болох, 2012 онд IFAC-ийн жинхэнэ гишүүн болоход батлан даагч болж байсан гэнэ. Мөн 2005 оноос өнөөдрийг хүртэл ММНБИ-ийн 200 гаруй гишүүдийг мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалтад хамруулсан байдаг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж