БЗД-ийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний шилдгүүдийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

БЗД-ийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний шилдгүүдийг тодруулна

БЗД-ийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний шилдгүүдийг тодруулна

Нийслэл хот үүсэж хөгжсөний түүхт 380 жилийн ойг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас үйлчилгээний байгууллагуудын чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд “Үйлчилгээний соёл 5S-ийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага” аяныг зарласан билээ.

Тус аяны хүрээнд дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс Монголын бүтээмжийн төвтэй хамтран ‘’Үйлчилгээний соёл 5S-ийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага” сэдэвт сургалтыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Аянд идэвх, санаачлагатай оролцсон “Үйлчилгээний соёл 5S”-ийг амжилттай хэрэгжүүлсэн аж ахуй нэгж, байгууллагыг Нийслэлийн ‘’Худалдаа үйлчилгээний шилдэг байгууллага’’, ‘’Хоол үйлдвэрлэлийн шилдэг байгууллага’’ болон ‘’Үйлдвэрийн шилдэг байгууллага” гэсэн 3 төрлөөр шалгаруулж, мөнгөн шагналаар урамшуулах юм. Энэхүү аян нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцож, “Үйлчилгээний соёл 5S”-ийг амжилттай хэрэгжүүлэхийг дүүргийн  ЗДТГ-аас уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж