Орост хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Орост хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна

Орост хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна

Хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаад ОХУ-ын Аудитын газар зовинож байгаагаа илэрхийлжээ. Аудитын газрын дарга Алексей Каульбарс Төрийн Думын Лхагва гаригийн хуралдаанд оролцох үеэрээ ийн мэдэгдсэн байна.

Уг хуралдаанд Хөдөө аж ахуйн сайд Дмитрий Патрушев оролцож, намрын ургац хураалтын явцын талаар мэдээлсэн юм.

"Хөдөө аж ахуйн сайдын хэлснээр байгаль цаг уурын амаргүй нөхцөл байсан ч ургац арвин байгаа талаар мэдээллээ. Гэсэн ч энэ оны долдугаар сарыг өнгөрсөн 2018 оны долдугаар сартай харьцуулахад хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үнэ 6 хувиар өссөн байна. Эдгээр нь хэрэглэгчийн өргөн хэрэглээний сагсанд байдаг бүтээгдэхүүнүүд юм” хэмээн Аудитын газрын дарга Алексей Каульбарс онцолжээ.

2019 оны нэгдүгээр сараас хойш алим, лууван, хөлдөөсөн загас, будаа, гурил, талхны үнэ нэмэгдээд байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж