Дээд боловсролын чанар тааруу байна хэмээн оросууд хариулжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Дээд боловсролын чанар тааруу байна хэмээн оросууд хариулжээ

Дээд боловсролын чанар тааруу байна хэмээн оросууд хариулжээ

Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг тандах төвийн судалгаагаар оросуудын 40 орчим хувь нь дээд боловсролын чанар тааруу гэж хариулсан ч 74 хувь нь хүүхдээ гадаад оронд сургах бодолгүй хэмээн хариулсан байна. Санал асуулгад оролцогчдын 29 хувь нь чанар маш муу гэсэн бол 22 хувь нь сайн хэмээн хариулсан байна.

Насны ангиллаар авч үзвэл залуучууд буюу 18-24 насныхан дотоодын сургалтын чанар сайн гэж үзэж байхад 45-аас дээш насныхан чанар тааруу гэж дүгнэж байгаагаа хэлжээ.

Судалгаанд оролцогчдын 27 хувь нь гадаад орны сургалтын чанар Оросынхоос илүү сайн гэсэн бол 26 хувь нь Оросынхоос ялгагдаад байх зүйлгүй гэжээ. Хүүхдээ, ач зээгээ гадаад оронд мэргэжил эзэмшүүлэхийг илүүд үзэж байна уу гэсэн асуултад 49-59 насныхны 80 хувь, 60-аас дээш насныхны 84 хувь нь үгүй хэмээн хариулсан байна. Харин тийм гэж хариулсан хүмүүс нт 18-35 насныхан байна.

Судалгааг 2019 оны есдүгээр сарын 15-нд 1600 хүнийг хамруулан хийжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж