Хээрийн сургууль ба Пхеньяны заналхийлэл
AFP 2015/ Stephen Jaffe
Өнөөдөр Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийнхэн холбоотнуудынхаа хамт ээлжит хээрийн сургуулиа эхэллээ. Энэ хээрийн сургуулийг БНАСАУ хойгийн шинэ дайны сургуулилт гэж үздэг бөгөөд энэ удаа өмнө байгаагүй аргаар хариу өгнө гэж амлаж байна. Энэ удаагийн хээрийн сургууль нь 2015 он гарснаас хойш гурав дахь нь бөгөөд наймдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ.
"Ыльчи — Фридом гардиен" 2015 хээрийн сургуульд Франц, Дани, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд, Колумбийн цэргүүд оролцох бөгөөд холбоотнууд “НҮБ-ын командлал” гэсэн тугийн дор явагдана. Яг үнэн хэрэгтээ үүндээ НҮБ-ээс зөвшөөрөл аваагүй байгаа.
Өмнөд Солонгосын KBS радиогоор дамжуулснаар хээрийн сургуульд Америкийн 30 мянга, Өмнөд Солонгосын 50 мянган цэрэг оролцох гэнэ. Харин бусад холбоотнуудын цэргийн тоог нээлттэйгээр мэдээлсэнгүй. Хээрийн сургуулийг Солонгосын хойгт эвлэрэлтийг ажиглах бие даасан орнуудын орнуудын комисс ажиглах гэнэ. Энэ комиссийг БНАСАУ эртнээс үл зөвшөөрч байгаа билээ.
Исламчуудын хамсаатан 400 хүнийг барив
AP Photo/ Hassan Ammar
Саудын Араын тусгай албаныхан “Исламын улс” бүлэглэлийн хамсаатнууд байж болох 413 хүнийг баривчилсан тухай саудын "Аль-Жазира" сонин мэдээлэв. Сонинд өгүүлснээр 19 үндэстний 413 хүн баривчлагдсан бөгөөд тэдний ихэнх нь саудчуудыг ИУ бүлэгт элсүүлэх ажиллагааг сүлжээгээр явуулж байсан гэнэ.
Даваа гаригт мэдээлснээр Саудын Арабын хуурай замын цэргийн хоёр бага дарга Йемени нутгаас Саудын талыг буудах үеэр амь үрэгджээ. Шиитийн "Ансар Аллах" хөдөлгөөнийхөн (хуоситууд) Жизан хотын орчимд хил давуулан саудын цэргийнхнийг буудсан байна.
Пакистаны хойд хэсэгт 40 дайчдыг устгажээ
Хойд Вазирстаны омгийн нутаг дэвсгэрт Пакистаны нисэх хүчин агаарын цохилт хийсэн байна. Энэ ажиллагааны явцад 40 орчим террористуудыг устгалаа гэж Пакистаны армийн төлөөлөгч мэдээлэв.
AP Photo/Asim Tanveer
Пенжаб мужид Дотоод хэргийн сайд Шужа Кханзада нарын 16 хүн амь үрэгдсэний дараа Пакистаны нисэх хүчин Шавал голын хөндийд исламын дайчдын байрлалд цохилт өгсөн юм. Суннитийн "Лашкар-э-жангви" гэх террорист бүлэглэл дээрх алан хядлагын хариуцлагыг хүлээсэн байна.
Тяньжиний боомт хэвийн ажиллаж эхлэв
Хятадын дөрөв дэх том боомт техногенийн томоохон ослын дараа даваа гаригийн өглөөнөөс хэвийн дэглэмээр ажиллаж эхэлсэн байна гэж Tianjin Port Group Co. компанийн мэдээнд тулгуурлан “Синьхуа” дамжуулав. Хотын Бинхай дүүрэг дэх Ruihai Logistics логистик компанийн агуулахад дэлбэрэлт гарсны дараа боомтын ажиллагаа түр хаагдаад байжээ. Хөлөг онгоцнуудын хөдөлгөөний гол сувгууд, боомтын агуулахын районд ажил сэргэсэн байна. Онцгой хэрэг явдал гарсан Бинхай район нь Тяньжин хотыг Хятадын хамгийн хөгжил бүхий нутаг болгосон бөгөөд тэр боомтоор импортын автомашины 40 хувь дамжин зөөгддөг.
Өнөөдөр химийн хорт бодисын агуулах дэлбэрсэн хотын оршин суугчид хохирлын нөхвөр төлөхийг шаардан олон нийтийн эсэргүүцлийн жагсаал хийжээ. Хотын хэлмэгдсэн районд Хятадын ерөнхий сайд очих үеэр хотынхон хохирсон хохирлоо нөхүүлэн төлөхийг Ли Кэцянаас шаарджээ.
Тяньжиний боомтод хохирлын үр дагаврыг арилгах ажиллагаа эрчимжив. Цаг уурчид бороо орох тухай мэдээлсэн бөгөөд хортой бодис ус агаарт шингэн уурших аюул ихэсчээ.
Өнөөдрийн байдлаар энэ ослын улмаас 114 хүн нас барж, 70 хүн сураггүй байгаа ажээ. Хятадын төв телевизийн мэдээгээр 698 хүн эмчлэгдэж байна. Амь үрэгдэгсдийн ихэнх нь гал сөнөөгчид бөгөөд тэднийг устай холилдохоор тэсрэх аюултай агуулахын гал унтрааж байгааг сануулахгүйгээр ослын газар луу илгээсэн байна. Осол гарсан районы агаарт цианидийн агуулга хэвийн үеийнхээс 10 дахин их, усан дахь хорт бодисын хэмжээ 27 дахин их байна.
Хотын орлогч дарга Хэ Шушань “700 тонн цианид 100 000 кв.м талбайд тархсан” гэж хэлснийг телевизүүд дамжуулж байна. Дэлбэрэлтэд 18 мянган контейнер эвдэрсний 1800-д нь химийн хорт бодисууд байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР