Компьютер тоглоомонд зарцуулах оросуудын цаг ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Компьютер тоглоомонд зарцуулах оросуудын цаг ихэсчээ

Компьютер тоглоомонд зарцуулах оросуудын цаг ихэсчээ

Оросын цахим орчны төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг QIWI байгууллагын мэдээгээр 2019 оны есдүгээр сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад оросуудын компьютер тоглоомонд зарцуулах цаг нь нэмэгдсэн байна. Мөн телевизээр савангийн дуурь үзэх цаг ч нэмэгджээ.

Энэ есдүгээр сар олон жилийн дундажтай харьцуулахад илүү сэрүүн байсан нь оросуудыг гэртээ суухад хүргэсэн  хандлага байгааг QIWI байгууллагын судалгаа харууллаа хэмээн  онцолсон байна.

"2019 оны есдүгээр сарын тоо баримтаар компьютерын онлайн тоглоомын захиалагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 69,7 хувь, захиалгын орлогын дүн 65,3 хувь нэмэгджээ. Харин олон ангит кино онлайнаар худалдан авагчдын тоо 2018 оны есдүгээр сартай харьцуулахад 30,1 хувь өслөө” хэмээн судалгааны тайланд дурджээ.

Ерөнхий чиг хандлагыг харахад онлайн медиа контентын эрэлт улам бүр нэмэгдсээр байна, хэрэглэгчид ч digital entertainment чиглэлийн зонтентод мөнгө төлөхөд бэлэн байна хэмээн QIWI байгууллагын тэргүүн Александр Агаков хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж