Зөгнөлийг бодит боломж болгож буй олон хэлний орчуулга хийх чадвартай туршилтын Skype програмыг хэрэглэгчид татаж авахад бэлэн болжээ. Microsoft-ийн Skype Translator Preview нь одоогоор олон хэлээр орчуулж чадахгүй ч нилээд ирээдүйг харсан ажил болж чаджээ.
Компани хэлэхдээ програмын бета хувилбарыг бүх Windows 8.1 болон 10 ахисан түвшний хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд заавал бүртгэлтэй хэрэглэгч байх эсвэл нэрээ жагсаалтанд бичүүлэх зэрэг шаардлагагүйгээр шууд хэрэглэж үзэх боломжтой юм байна.
Хэрэв та Итали, Мандарин, Испани хэлээр ярьдаг хэн нэгэнтэй орчуулгатай харилцан яриа үүсгэхийг хүсвэл Windows Store-оос програмаа үнэгүй татаж аваарай. Програм нь мөн бичгийн 50 гаруй хэлийг ч орчуулна. Орчуулгын програм нь стандарт Skype програм шиг харагдах хэдий ч гол өөрчлөлт нь ярьж буй хүний нэрэн дор гарах товч юм. Орчуулгын програм нь өөрөө хэлээ автоматаар таниж ажиллахгүй, харин та яриа эсвэл харилцан чат эхлэхээс өмнө өөрөө хэлээ сонгож өгөх юм байна. Орчуулгын үеэр Майкрософт таныг зүүдэг чихэвч болон микрофон ашиглахыг санаж болгож байна. Мөн Wi-fi хэрэглэхийн оронд LAN интернэт ашиглахыг зөвлөж байна. Орчуулагдаж байгаа дуудлага нь ихэвчлэн энгийн дуудлагаас илүү их цаг авдаг байна.
Орчуулгын програм хичнээн туршилтын мөн хэдхэн хэлний сонголттой хувилбар дээрээ явж байгаа ч гэсэн олон нийтэд нээлттэй тавигдсанаар онлайн харилцааг нэг түвшин ахиулж чаджээ.
Онлайн ертөнцөд аман ярианы шууд орчуулга хийх боломжийн талаар олон технологи шүүмжлэгчид, ирээдүйг зөгнөгчид, хэвлэл сонингийнхны хүсэл мөрөөдөл байсаар ирсэн билээ. Харин одоо биелэлээ олоход ойрхон байна. Энэ бүхэн Google-ээс биш харин Майкрофотоос эхлэн гарч байгаа нь бүүр ч сонин.