С.Карри Токиогийн олимпийн наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

С.Карри Токиогийн олимпийн наадамд оролцоно

С.Карри Токиогийн олимпийн наадамд оролцоно

НБА-н Голден Стэйт Уорриорс багийн тоглогч С.Карри ирэх онд Япон улсын нийслэл Токио хотноо болох Зуны олимпийн XXXII наадамд оролцоно гэдгээ ESPN-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Тэрбээр “Нэгдсэн Улсынхаа шигшээ багт багтаж Токиогийн олимпийн наадамд оролцоно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа оролцохдоо хоёуланд нь түрүүлж байсан ч олимпийн наадамд оролцож байгаагүй. Би ирэх жилийн олимпийн наадамд оролцоно гэдэгтээ итгэлтэй байна. Үүний тулд бэртэл, гэмтэлгүй байх хэрэгтэй” хэмээн ярьжээ. Түүнтэй хамт Портлэнд Трэйл Блэйзерс багийн Д.Лиллард мөн шигшээ багийн хамтаар олимпийн наадамд оролцох ажээ.

Өнгөрсөн зун БНХАУ-д болсон сагсан бөмбөгийн ДАШТ-д АНУ-ын шигшээ баг түүхэндээ байгаагүй муу амжилт үзүүлж, долдугаар байранд шалгарсан. Энэ багт Л.Жеймс, К.Дюрант, К.Леонард, Р.Уэстбрүүк, Ж.Харден, Ж.Уолл, П.Жорж, Ж.Батлер зэрэг энэ цаг үеийн НБА-н төдийгүй сагсан бөмбөгийн ертөнцийн шилдэг тамирчид багтсан боловч бүгд ямар нэгэн шалтгаанаар шигшээ багтаа багтан дэлхийн аваргад оролцохоос татгалзсан. Ингээд АНУ-ын шигшээ баг олон улсын тэмцээний туршлагатай Х.Барнес, НБА-н бүх одод тоглогч К.Уокер нарын тоглогчдоос бүрдсэн багаар дэлхийн аваргад оролцсон боловч медаль хүртэж чадаагүй. Энэхүү анти үзүүлэлт нь Нэгдсэн Улсын сагсан бөмбөгийн шилдэг тамирчдыг ирэх олимпийн наадамд алдагдсан нэр төрөө сэргээх хүслийг өгсөн бололтой.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж