Сэрүүлэг:
Уг нь хүн өөрөө сэрэх нь зөв юм. Механик сэрүүлгээр сэрдэг хүмүүс хуучинсаг үзэлтэй, өөрчлөлт хувьсалд дургүй байдаг. Гэртээ хэд хэдэн цаг, сэрүүлэгтэй хүн хүчиндээ итгэдэггүй, хариуцлагаас айдаг онцлогтой.
Цовоо сэргэлэн эсвэл ядарсан сэрэх:
Өглөө бүр тааламжтай сэтгэгдэлтэй босдог хүн амьдралыг нэгэн том роман сонирхолтой адал явдал мэт хүлээн авдаг. Эрт босдог “болжмор”-ууд амьдралд зохицохдоо сайн. Харин өглөөгүүр дүнсгэр, бухимдуу босдог хүмүүс сэтгэлийн тэнхээгүй байх нь элбэг.
Орондоо хөлбөрөх:
Идэвхгүй хүмүүс. Шинэ өдөр ямар ч сонирхолтой зүйл болохгүй гэсэн бодлоос салдаггүй. Амьдралд байр сууриа олоогүй. Бодит байдлаас зугтахыг эрхэмлэдэг. Ид шидтэй мэт сайхан харагдахыг мөрөөдөх дуртай.
Өглөөний гимнастик :
Зорилгодоо үнэнч хүмүүс өглөө биеийн тамирын дасгал хийдэг. Тэд эхэлсэн ажлаа заавал дуусгадаг, хүч чадлаа зөв тооцоолдог. Сул тал нь дэндүү зөрүүд, ямар нэгэн зүйл болохгүй тохиолдолд бусдыг буруутгах дуртай.
Шүршүүрт орох:
Өглөө шүршүүрт орох нь зөвхөн цэвэрч байдлын илрэл бус, хуримтлагдсан бохир энергийг угаадгаараа онцлогтой. Шүршүүрт өглөө ордог хүмүүс ямагт эрч хүчтэй байдагт гайхах зүйлгүй.
Өглөөний унд: Өглөөг кофегүй угтаж чаддаггүй хүмүүс ихэвчлэн даралт багатай байдаг. Амьдралыг илүү тааламжтай нүдээр харахын тулд тэдэнд жаахан сэргээш хэрэгтэй. Цай уудаг /ялангуяа ногоон цай/ хүмүүс амьдралд тайван ханддаг бөгөөд саад бэрхшээлийг төвөггүй давдаг. Буцалсан ус, жимсний шүүс эрхэмлэдэг хүмүүс гэрсэг байх нь ховор.
Өглөөний хоол:
Өглөөгүүр бие организмд энерги хамгийн их хэрэгтэй. Өглөө сайн иддэг хүмүүс тооцоотой, ашиг хонжоогоо ямагт эрхэмлэдэг улс. Ийм хүмүүс гуанз, цайны газар орж, чанаргүй хоолонд мөнгө үрэх дургүй. Харин аяга кофе, хавчуургатай талхаар өглөөний цайг хязгаарладаг хүмүүс ирээдүйн тухай бараг боддоггүй. Зөвхөн өнөөдрөөр амьдардаг.
Толины өмнө эргэлдэх:
Орой унтахын өмнө гутлаа тосолдог, хувцсаа индүүддэг, бичиг цаасаа эмхэлдэг хүмүүс амьдралд ч мөн бэлтгэлтэй, тааламжгүй нөхцөл байдлаас өөрсдийгөө сэргийлж чаддаг. өглөө будаг шунхандаа цаг их зарцуулдаг эмэгтэйчүүд хувийн амьдралдаа эмх цэгцгүй, ажил төрлөө байсхийгээд солих дуртай байдаг.
Зохиогчын эрх: Banjig.mn