Авто замын трасс дагуу аялал жуулчлалын зориулалтаар эрх олгосон 116 иргэн аж ахуй нэгж байгууллага байна

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Авто замын трасс дагуу аялал жуулчлалын зориулалтаар эрх олгосон 116 иргэн аж ахуй нэгж байгууллага байна

Авто замын трасс дагуу аялал жуулчлалын зориулалтаар эрх олгосон 116 иргэн аж ахуй нэгж байгууллага байна

Улсын Их Хурлын 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030  он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 198 дугаар тогтоолоор “Нисэх-Яармаг” орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө батлагдсан.

Энэхүү батлагдсан ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн авто замын мастер төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд  13.0 км үргэлжлэх 6 эгнээ бүхий гол зам, 23.0 км үргэлжлэх туслах авто зам  барьж байгуулахаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Дээрхи хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний авто замын трасс дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын зориулалтаар эрх олгосон 116 иргэн аж ахуй нэгж байгууллага байна.

Иймд Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, батлагдсан ерөнхий төлөвлөгөө болон Нийслэлийн авто замын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс дор дурдсан иргэн, аж ахуй нэгж байгууллага газар чөлөөлж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана уу.

ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж