- Өмнөх үг
Энэхүү бяцхан номондоо James Webb Young нарийн ширийн онол зарчимуудаас илүүтэй үнэ цэнэ бүхий чухал зүйлийг бид бүхэнд зааж өгчээ. Ширхэг харилцаа болгоны мах яс төдийхөнийг бус, түүний амин сүнс нь гэж хэлж болохуйц санаа (idea буюу шинэ санаа) гээчийн тухай энд өгүүлэх болно. Хэдий эрдэмтэд шалихгүй зардлаар хүний бие махбодыг угсарч чадах ч, түүндээ амь шившиж үл чадна. Young-ийн энд бичсэн буй нь бүхий л бүтээл туурвилын амь нь болох санаа юм. Чухам санаа л зар сурталчилгаанд утга учир оноож, амь шившиж өгдөг. Зар сурталчилгаа бүтээгчид өөрийн ур чадварыг бүрэн дайчлахын төлөөнөө үүнээс илүү чухал зүйл гэж үгүй билээ.
Туурвин бүтээх процесс дахь сэтгэлийн үйл ажиллагааг дүрслэн тэмдэглэх Young бол бидний дундах суут сэтгэн бодогчидын цувааг залгах эрхэм гарцаагүй мөн гэж санагдана. Бертран Рассел, Альберт Эйнштейн зэрэг суут эрдэмтэд дээрх сэдвийн талаар түүнтэй бараг ижил утгатай номлол хэлсэн нь, Young-ийн агууг илтгэх хөдлөшгүй нотолгоо мөн биз. Мэдлэг хэдийгээр сайн бүтээлч сэтгэлгээний суурь мөн боловч, мэдлэг ганцаараа хангалтгүй. Мэдлэг эхлээд сайн гэгч нь тархинд боловсроод, эцэстээ шинэлэг комбинацын сэдэл төрүүлэхүйц хэлбэрээр сэтгэлд урган гарч ирсэнээр л сая утга учрыг олно, гэдэг дээр тэдний санал нийлдэг. Эйнштейн үүнийг Intuition буюу зөн совин гэж нэрлээд, зөн совин л шинэ ойлголтонд хүрэх цорын ганц зам мөн гэж хэлсэн байдаг.
Толгойд харвасан алив санаа үнэ цэнэтэй эсэхийг юу ч эс баталгаажуулна. Үүнийг хамгийн түрүүнд хэлсэн хүн нь Young болов уу. Санааны сайн муу гэдэг бол, түүнийг бодож олсон таны генийн санг хүртэл хамруулаад, ер таны бүхий л шинж чанар, зан араншин, ур чадвараар шийдэгдэнэ. Гэвч, Young-ийн уг номоороо туйлын энгийн тодорхой эмхэтгэн толилуулах аргачилалыг баримтлан санаа олоход шамдвал, та өөрийн ур чадвар хийгээд шинж чанараа дээд хэмжээнд нь тултал дайчилж чадах буй за.
Young-ийн ачаар бид бүхэн дээрх асуудлын цөмийг анзаарч чадна. Олон жилийн турш зар сурталчилгааны үйл ажиллагаа явуулж ирсэний үр дүнд, оновчтой бөгөөд сэтгэл хөдөлгөм санаа олох явдал л чухам харилцааг амжилтанд хүргэх түлхүүр болохыг тэрээр бие сэтгэлээрээ мэдэрчээ. Түүнээ бид бүхэнд тунгалагаар ойлгуулаад зогсохгүй, тэр зорилго тийш хүрэх замыг хүртэл номлож үлдээснийг энд сийрүүлэн хүргэхийг зоръё.
- Оршил
Энэхүү бяцхан эссе бол, анх Чикагогийн их сургуулийн бизнесийн ангид зар сурталчилгаагаар мэргэжин суралцах мастер оюутнуудын лекц болж, хожим нь зар сурталгааны салбарт ажиллах албан хаагчидын цуглаан дээр хоёр гурвантаа илтгэл болон яригдсан зүйл билээ.
Энэ сэдэв бол уул шугамандаа мэргэжлийн сэтгэл судлаачдын барьж авах ёстой ажил боловч, миний бие сэтгэл судлаач биш. Тиймээс миний энэ эссе нь, хүмүүсийн санаа гэж нэрлэх тэр зүйлийг олдог ажлаар амьдралаа залгуулахаас өөр чадваргүй нэгэн хүний хувийн туршлага төдийхөнөөс илүү үнэ цэнэ хүрэхгүй биз.
үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com