Винс Картер НБА-д 22 дахь улиралдаа тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Винс Картер НБА-д 22 дахь улиралдаа тоглоно

Винс Картер НБА-д 22 дахь улиралдаа тоглоно

Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА-н өнөө цагийн хамгийн ахмад тоглогч В.Картер Атланта Хаукс багтайгаа дахин нэг жил тоглох гэрээ байгууллаа. Өдгөө 42 настай ахмад тоглогч В.Картерын хувьд мэргэжлийн замналынх нь сүүлчийн улирал байж магадгүй бөгөөд 2.3 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан байна.

В.Картер өнгөрсөн улирал Атланта Хаукс багийн төлөө 76 тоглолтонд оролцохдоо 7.4 оноо, 2.6 самбар, 1.1 оновчтой дамжуулалтыг дундажласан. Анх 1998 оны драфтын нэгдүгээр тойргийн тавдугаар сонголтоор Торонто Рэпторс багт сонгогдсоноос хойш Нью-Жерси Нетс, Орландо Мэжик, Финикс Санс, Даллас Маверикс, Мемфис Гриззлис, Сакраменто Кингс багуудад тоглож байсан. Мөн найман удаагийн бүх-одод тоглогч юм. В.Картертай хамт НБА-д хөл тавьж байсан Д.Новицки, П.Пирс, М.Бибби нарын тоглогчид хэдий нь их спортоосоо зодог тайлаад байгаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж