“Элэг бүтэн Ховд” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

“Элэг бүтэн Ховд” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“Элэг бүтэн Ховд” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Ховд аймгийн нийт хүн амын 50 гаруй хувь нь 15-аас дээш насны иргэд. Элэгний өвчлөл хүн амын дундах нас баралтын зонхилох шалтгаанд зүй ёсоор тооцогддог. Тиймээс УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт санаачлан Эрүүл мэндийн яам, Оном сантай хамтран “Элэг бүтэн Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Алслагдсан бүс нутгийн иргэд сумандаа вирусын илрүүлэгт хамрагдаж, вирустай бол аймгийн төвөөр дамжуулан Улаанбаатар хотын магадлан итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээгээ явуулж, цаг хугацаа алддаг байжээ. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр хөдөөгийн 16 сумын иргэд заавал Улаанбаатар хот, аймгийн төв рүү явахгүйгээр орон нутагтаа В,С вирусын шинжилгээ өгөхөөс гадна вирусаа тоолуулах, вакцинжуулалт, эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болж байгаа юм.

Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн “Сум орон нутгийн ард иргэдэд улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлээр үзүүлдэг үйлчилгээг суманд нь үзүүлэх боломжтой болсонд туйлын таатай байна. Манхан суманд энэ аян маань 1 сарын хугацаанд үргэлжилж, ард иргэдийн В, С вирусын үзлэг оношлогоог явуулж вирусгүй бол вакцинжуулж дархлаа тогтоох, вирустэй бол эмийн эмчилгээг эхлүүлнэ. Цаашид Ховд аймгийн бусад бүх суманд хөтөлбөр хэрэгжинэ” гэлээ.

Манхан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Ж.Алтангэрэл “Монгол Улсын хэмжээнд Манхан суманд анх удаа вирусыг тоолох, эмчилгээг хийх боломжтой болж техник тоног төхөөрөмжөөр ханган, эмч, ажилчид Элэгний төвд очин ажиллаж мэргэшүүлсэнд ард иргэдийнхээ өмнөөс баярлаж байна” гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж