Ерөнхий нягтлан бодогчийн нээлттэй ажлын зар

Хуучирсан мэдээ: 2015.08.17-нд нийтлэгдсэн

Ерөнхий нягтлан бодогчийн нээлттэй ажлын зар

ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН ЗАР

"Нью яармаг Хаусинг Прожект" ХХК нь Монгол Улсын УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “100,000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 3000 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв болон эмчилгээ оношлогооны төв бүхий иж бүрэн “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хорооллын төслийг хэрэгжүүлэгч юм.


Ерөнхий нягтлан бодогчийн үндсэн үүрэг нь өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, хуримтлалын санд хяналт тавих, төсөв, төсөл болон мөнгөн урсгал, бүртгэл, эздийн өмчийн бүртгэл, авлага, хөрөнгийн менежмент, санхүүгийн тайлангуудыг цаг хугацаанд нь бэлтгэж гүйцэтгэх, гүйцэтгэлд хяналт тавих.

АЖЛЫН ЧИГ ҮҮРЭГ:

  • Сар, улирал, жилийн санхүүгийн тайланг хянаж батлан, ТУЗ-ийн хурлаар танилцуулах, мэдээлэл өгөх
  • Компанийн төсөв, санхүүгийн төлөвлөгөө болон мөнгөн урсгалыг төлөвлөх, хянах
  • Нягтлан бодогчийн гаргасан санхүүгийн тайланг шалгах, санхүүгийн багийг чиглүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэшсэн нягтлан бодогчийн сертификат  (Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн сертификаттай байвал давуу тал)
  • Мэргэжлээрээ дотоод хяналт болон татварын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай.
  • Татварын чиглэлээр мэргэшсэн байх.
  • Англи, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар өндөр байх.
  • Санхүү болон нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр удирдах албан тушаалд ажилласан байх.
  • Ажилдаа идэвхи санаачлагатай байх, ажлын ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх.
  • МS оффисийн програмууд болон тэр дундаа excel-ийг бүрэн эзэмшсэн байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • CV болон өргөдөл /англи болон монгол хэл дээр/

Доорхи хаягаар 2015 оны 9-р сарын 15-ны дотор ирүүлнэ үү!

  • Хаяг: БЗД, 6-р хороо, Нарны зам 99/А, Шинэ Дөл Цогцолбор, 4 давхар, 402 тоот
  • И-мэйл хаяг: nomin@upg.mn
  • Холбогдох утас: +976 7575-1501, +976 8800-6711

 

ЗӨВХӨН ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН АЖИЛ ГОРИЛОГЧТОЙ ЭРГЭЭД ХОЛБОГДОНО


 

JOB VACANCY ANNOUNCEMENT CHIEF ACCOUNTANT

New Yarmag Housing Project LLC, is the sole developer of the “New Yarmag Housing Project”, which is being implemented in the context of the “New Development” medium term target program approved by the Parliament of Mongolia and the “One Hundred Thousand Housing Project” of the Government of Mongolia.


The Chief Accountant will be primarily responsible for the day-to-day “core” accounting operations, controlling of funds, preparation of operational budgets, booking of shareholders` assets, asset management, and preparation of financial statements in a timely manner.

Main Tasks

  • Prepare, review, approve the monthly, quarterly and annual financial statements and present the due financial outcomes to the Board of Directors;
  • Prepare the financial planning, budgets and cash flows;
  • Review all financial reports prepared by sub-ordinates (accountants) and organize and lead the financial team;

Qualifications & skills

  • Bachelor’s Degree or higher in Accounting & Finance fields;
  • CPA certificate (international CPA is preferable);
  • At least 5 years of professional experience in auditing and tax compliance areas;
  • Expertise in local and international taxation;
  • Be fluent in written and spoken English and Mongolian;
  • Experience in leading financial and accounting professionals;
  • Flexible and a self-starter; be able to carry out multi-tasks at the same time and be highly detail-oriented;
  • Strong technical skills in MS Office programs, in particular, the MS Excel program;

All interested candidates should submit the following documents

  • CV with Cover Letter in both English and Mongolian

Please submit the documents to the following address by September 15, 2015

  • Address: #402, 4th floor, Shine Dul Complex, Narnii Zam 99/A, 6th Khoroo, Bayanzurkh District, Ulaanbaatar 13374, Mongolia.
  • Email: nomin@upg.mn
  • Telephone No: +976 75751501, +976 88006711

 

ONLY SHORTLISTED CANDIDATES WILL BE CONTACTED FOR INTERVIEW

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж