“Нийгмийн энтрепренершип хөтөлбөр” зохион байгуулагдана

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

“Нийгмийн энтрепренершип хөтөлбөр” зохион байгуулагдана

“Нийгмийн энтрепренершип хөтөлбөр” зохион байгуулагдана

НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн Youth Co: Lab төсөл нь одоогоор 25 улсад хэрэгжээд байгаа дэлхийн хамгийн том залуучуудын нийгмийн энтрепренершип хөдөлгөөний нэг юм. Энэхүү төслийн зорилго нь залуучуудын манлайлал, нийгмийн инноваци, энтрепренершип үйл ажиллагааг идэвхижүүлэх зарчмаар тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг дэмжиж ажиллах юм.

2019 онд Монгол дахь НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөрийн “Идэвхижсэн 2030” залуучуудын төсөл нь Youth Co: Lab төсөлд гишүүн улсаар элссэн ба энэхүү гишүүнчлэлийн хүрээнд Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газартай хамтран Тогтвортой хөгжлийн зорилгууд дээр төвлөрсөн "Нийгмийн Энтрепренершип Хөтөлбөр"-ийг зохион байгуулах гэж байна. Тус хөтөлбөрт 15-34 насны 30 залуус оролцох бөгөөд хоёр хоногийн Бүүткамп болон хоёр сарын Менторшип хөтөлбөр гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжих юм. Хөтөлбөрийн нэгдүгээр шат буюу хоёр хоногийн Бүүткамп (гарааны сургалт) нь 2019 оны есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд “Улаанбаатар инновацын төв”-д зохион байгуулагдах гэж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж