НШУҮИГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

НШУҮИГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НШУҮИГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БНХАУ-ын дарга Си Жинпины санаачилгаар хэрэгжиж буй “Бүс ба зам” санаачилгыг дэмжих, хүрээнд Монгол-Хятад Улсын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын 3 дахь удаагийн экспо” нэгдсэн арга хэмжээ ӨМӨЗО-ны Улаанцав хотноо 2019 оны есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.

Тус арга хэмжээтэй уялдуулан БНХАУ-аас:

НШУҮИГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-ын тэргүүлэх Шинжлэх ухаан, технологийн парк болох Жун Гуан Цүн, Фентай бизнес эрхлэх үйлчилгээний төв, Бээжингийн олон улсын бизнес инкубацийн төвүүдийн захирал Чэн Жүн, "IBI Coffee" (улсын хэмжээний дундын оффис, хотын хэмжээний компани) үүсгэн байгуулагч, Бээжин хотын Шинжлэх ухааны хорооны инкубацийн нийгэмлэгийн дэд дарга Хан Дун Мэй, ӨМӨЗО-ны Ази Европын шинжлэх ухаан, технологийн хөгжүүлэлт компанийн захирал Хан Дун Мэй нарыг хүлээн авч уулзсан.

Уулзалтаар БНХАУ-н төрийн бодлогын хүрээнд инкубаторын төв, дундын оффис, анхны туршилтын лабораторуудын дүрэм, журам, инкубатор төвүүдийн менторын багууд мөн гарааны компаниудын ажиллах зарчим зэргийн талаар төлөөлөгчид танилцуулсан. Уулзалтын үр дүнд БНХАУ-ын талаас Улаанбаатар инновацын төвд бойжиж буй гарааны компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлэн, эхлэлтийн хөрөнгө оруулалт оруулан хамтран ажиллахаар тохиролцсон.

 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж