Хуучирсан мэдээ: 2015.08.17-нд нийтлэгдсэн

Нийслэлд шинэ орон сууцны хороолол, барилгууд шил даран баригдаж байгаа ч түүнтэй зэрэгцэн хуучны барилга байшингууд хуучирч муудан, ашиглалтаас гарсаар байгаа билээ. Тиймээс ч хуучин хороололд аж төрж буй иргэд шинэ байртай болохыг мөрөөддөг. Тэдний хувьд “Гэрээ мянга сайхан тохижуулаад ч орц, хонгил, үүд хаалга гээд нийтийн эзэмшлийн өмч хөрөнгө нь үнэхээр урамгүй” гэх нь бий. Тэгвэл хуучны орон сууцны орц хонгилыг шинэ байрнаас ялгарахааргүй тохижуулсан тохиолдол бас байдаг ажээ.

Нэгэн зураач өөрийн аж төрдөг байрны орцонд байгалийн зураг зурж, шинэ хорооллынхоос дутахааргүй өнгөлөг болгосныг хүмүүс нүүр хуудсаараа дамжуулан мэдээлж байна. Ажилсаг, сэтгэл, зүтгэлтэй зураач чухам хаана аж төрдөг нь одоогоор тодорхойгүй ч хэрэв уншигч таны байр, орцыг ийн тохижуулсан бол бидэнд дуулгаарай. Бид заавал очиж сурвалжлах болно. Атаархмаар орцтой, ажилсаг хөрштэй уншигчдаасаа захидал хүлээж байя.

М.СУРА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж