CAT340D2L экскаваторын түлхүүр гардуулах ёслол Гүний Уурхайн Инженер компанийн уурхайн талбарт амжилттай болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

CAT340D2L экскаваторын түлхүүр гардуулах ёслол Гүний Уурхайн Инженер компанийн уурхайн талбарт амжилттай болж өнгөрлөө

CAT340D2L экскаваторын түлхүүр гардуулах ёслол Гүний Уурхайн Инженер компанийн уурхайн талбарт амжилттай болж өнгөрлөө

Жонш бол Аж үйлдвэрлэлийн чухал түүхий эд, экспортын гол бүтээгдэхүүн бөгөөд энэхүү эрдэс нь төмрийг ган болгож боловсруулахад коксжих нүүрснээс гадна ашигладаг. Монгол Улс жоншны нөөцөөр дэлхийд 5 дугаар байрт ордог. Хэнтий, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар буюу зүүн урд хэсгээр тархсан хайлуур жоншны сав газарт нийт 22 сая тонны нөөц бий. Энэ нь дэлхийн хайлуур жоншны нөөцийн 9% нь гэсэн үг юм. Жоншийг ган, төмрөөс гадна өөр бусад үйлдвэрлэлүүдэд ашигладаг. Үүнд: хөнгөн цагаан, электрод, шил, химийн үйлдвэрлэл зэрэг юм. Голд хэрэглэгч бол манай нутгийн газар зүйн байрлалын тухайд төдийгүй дэлхийн гангийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч орон болох БНХАУ юм.

Аж үйлдвэрлэлийн чухал ач холбогдолтой энэхүү эрдсийг олборлогч, манай компанийн шинэхэн харилцагчдын нэг болох Гүний Уурхайн Инженер ХХК уурхайн олборлолтын ажлын цар хүрээ, хүчин чадлаа нэмэгдүүлэн CAT340D2L экскаваторыг худалдан авч, түлхүүр гардуулах ёслол энэ сарын 26-ны билэгт сайн өдөр уурхайн талбарт амжилттай болж өнгөрлөө.

Түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаанд Гүний Уурхайн Инженер ХХК-ийн захирал ноён Б.Энхбат, ерөнхий механик н. Намжил, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн худалдааны төлөөлөгч Т.Сансар нар болон уурхайн ажилчид оролцлоо.

Харилцагч та бүхний маань ажил үйлс өөдөө дэвшиж, амжилт, бүтээлээр дүүрэн байхыг ерөөе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж