Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хунтайж Харри, гүнгийн ахайтан Меган Маркл нар таван сартай бяцхан хүүгийн хамт Өмнөд Африкт айлчилж байна. Тэдний айлчлал 10 хоног үргэлжлэх ажээ.
Уэльсийн хунтайж Чарльз, гүнж Диана нарын бага хүү, хунтайж Харри Америкийн жүжигчин Меган Маркл нар өнгөрсөн оны тавдугаар сарын 20-нд гэрлэсэн билээ. Хуримын өдөр Хатан хаан II Елизавета хосод Суссексийн гүн болон гүнгийн ахайтан цол хайрласан юм.
Энэ удаагийн айлчлалын үеэр Арчигийн зураг маш олон хүмүүсийн хайрыг татжээ. Цахим сүлжээний хэрэглэгчид өдгөө тавхан сартай Арчиг аавынхаа багийн төрхтэй усны дусал мэт адилхан байгаа тухай өхөөрдөн, Диана гүнж ханхүү Харриг тэвэрсэн байгаа зургийг гүнгийн авхай Меган Маркл Арчиг тэвэрсэн зурагтай харьцуулсан байна.
Эх сурвалж: DAILYMAIL
Холбоотой мэдээ