ОХУ-ын Дотоод хэргийн яамны албан тушаалтныг цагдан хорьжээ | News.MN

ОХУ-ын Дотоод хэргийн яамны албан тушаалтныг цагдан хорьжээ

ОХУ-ын Дотоод хэргийн яамны албан тушаалтныг цагдан хорьжээ

ОХУ-ын Дотоод хэргийн яамны албан тушаалтныг цагдан хорьжээ

Москвагийн Басманный дүүргийн шүүх Оросын Дотоод хэргийн яамны Олон нийтийн хэв журмыг хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, цагдаагийн хошууч генерал Александр Мельниковыг авлига, луйврын хэрэгт буруутган баривчилжээ.

Шүүгч Наталья Дударийн мэдээлснээр, Басманны дүүргийн шүүхээс мөрдөн байцаах байгууллагын гаргасан хүсэлтийг үндэслэн Мельниковыг ирэх арваннэгдүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.

"Московский комсомолец" сонинд урьд өмнө мэдээлснээр, Мельников бизнес эрхлэгчээс 100 сая рублийн авлига авсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа аж. Мельников хамтрагчдын хамт бизнес эрхлэгчийн 2015 онд өдүүлсэн эрүүгийн хэргийг хааж өгөхөө амлажээ. Бизнес эрхлэгч мөнгөө хэсэгчлэн өгч байсан бөгөөд наймдугаар сард хууль сахиулах байгууллагад хандсан байна.

Есдүгээр сарын 24-ний өдөр Мельниковыг баривчилжээ. Түүний хамсаатан болох гурван этгээдийг өнгөрсөн наймдугаар сарын 22-ны өдөр “Алтан цагираг” зочид буудлын “Даймонд” бааранд мөнгө авч байхад нь үйлдэл дээр нь баривчлан саатуулсан байна.

Эх сурвалж: TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-26 202.72.245.220

Орос хэдий авилгын диваажин ч гэсэн акулуудыг баривчлаад л байгаа юм даа. Одоо манайх ганц хурандаа барьж гялайлгах нь уу гүй юү?

Avatar

харамсалтай 2019-09-26 103.26.193.172

БИД хэзээ авлигачтай бүрэн утгаар нь тэмцэх вэ? ХУУЛИЙН байгууллагуудын ажилтан нар нь авлигад идэгдсэн монгол улсад АВЛИГЫН ЭСРЭГ тэмцэл үр дүнд хүрэх үү?

Avatar

Иргэн 2019-09-26 66.181.160.113

Манайх хэзээ авилгал авдаг улсуудаа шалгаж ял өгөөсэй.бид амьдрах гэж зовж байна.хүүхдийн төлбөр зээл татвар даатгал түрээс цахилгаан дулаан . Ус гээд төлөөд дахиад сар бодход нөгөөхөө төлөөд мөнгөгүй хоцорч бна.өвдөөд эм авах мөнгөгүй хоцорч бна.ядахдаа эмч нар өндөр үнэтэй эмийг авч уу гэх юм.яасан ч хэцүү хорвоо вэ! Яавал тайван амьдарч өдөр хоногыг өнгөрөөж ёстойг ванга эмээ амьд байсан бол хэлээд өгөх байсан байх да.заримдаа аргаа барах үе гарах юм да.

Avatar

Зочин 2019-09-26 202.131.245.243

Ардчиллас өмнө тайван амьдарч байсан юм аа.

Avatar

Зочин 2019-09-26 107.77.173.1

Зөвлөлтийн колони байсан тэр үедээ буцаж очих дуртай бол чи өөрөө ганцаараа л яв

Avatar

Зочин 2019-09-26 202.131.245.243

Одоо тэгээд танай хятдын колонид чам шиг хятдууд л сайхан амьдарч байгаа байх даа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж