ОХУ-ын Дотоод хэргийн яамны албан тушаалтныг цагдан хорьжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Дотоод хэргийн яамны албан тушаалтныг цагдан хорьжээ

ОХУ-ын Дотоод хэргийн яамны албан тушаалтныг цагдан хорьжээ

Москвагийн Басманный дүүргийн шүүх Оросын Дотоод хэргийн яамны Олон нийтийн хэв журмыг хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, цагдаагийн хошууч генерал Александр Мельниковыг авлига, луйврын хэрэгт буруутган баривчилжээ.

Шүүгч Наталья Дударийн мэдээлснээр, Басманны дүүргийн шүүхээс мөрдөн байцаах байгууллагын гаргасан хүсэлтийг үндэслэн Мельниковыг ирэх арваннэгдүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.

"Московский комсомолец" сонинд урьд өмнө мэдээлснээр, Мельников бизнес эрхлэгчээс 100 сая рублийн авлига авсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа аж. Мельников хамтрагчдын хамт бизнес эрхлэгчийн 2015 онд өдүүлсэн эрүүгийн хэргийг хааж өгөхөө амлажээ. Бизнес эрхлэгч мөнгөө хэсэгчлэн өгч байсан бөгөөд наймдугаар сард хууль сахиулах байгууллагад хандсан байна.

Есдүгээр сарын 24-ний өдөр Мельниковыг баривчилжээ. Түүний хамсаатан болох гурван этгээдийг өнгөрсөн наймдугаар сарын 22-ны өдөр “Алтан цагираг” зочид буудлын “Даймонд” бааранд мөнгө авч байхад нь үйлдэл дээр нь баривчлан саатуулсан байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж