МАН-ын бүлэг АН-тай зөвшилцөнө

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг АН-тай зөвшилцөнө

МАН-ын бүлэг АН-тай зөвшилцөнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.09.26./ хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг, Ард нийтийн санал асуулга болон ээлжит бус сонгуультай холбоотой зөвшилцөх санал ирүүлснийг дахин хэлэлцэж, ажлын хэсэг байгуулж, зөвшилцөхөөр болсон гэлээ.

Ардчилсан намын зүгээс дээрх гурван асуудлаар зөвшилцөх саналтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд МАН-ын бүлгээс ч мөн ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Мөн бүлгийн гишүүдийн зүгээс ямар нэг тодорхой шийдэлд хүрээгүй бөгөөд дахин Даваа гаригт хуралдаж, ирцээ бүрдүүлж, дээрх асуудлыг хэлэлцэнэ гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж