“Дисковер Монголиа” маргааш болно

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

“Дисковер Монголиа” маргааш болно

“Дисковер Монголиа” маргааш болно

Монголын уул уурхайн Үндэсний ассоциац, Монголын Бизнесийн зөвлөл, УУХҮЯ хамтран зохион байгуулж буй "Дисковер Монголиа" чуулга уулзалт маргааш буюу есдүгээр сарын 27-нд болно. Арван долоо дахь жилдээ болж буй энэхүү чуулга уулзалтаар уул уурхайхан жаргал зовлонгоо хуваалцаж ирсэн.  Өөр хэлбэл, “Дисковер Монголиа” нь Монгол Улсын уул уурхайн салбарын хамгийн том чуулга уулзалт байдаг.

Уул уурхайн салбар бол Монгол Улсын тулгуур багана. Тиймээс уг чуулга уулзалтыг зохион байгуулах болсон нь төр засгаас уул уурхайн салбарт барьж байгаа бодлогыг сонирхох зэрэгцээ уул уурхайн салбарт учирч буй хүндрэлүүдийг төр засгийн чихэнд хүргэх зорилготой. Ардын засгийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ гэдгээ ил тод зарласан. Зарим компанийн тусгай зөвшөөрлүүдийг хурааж, цуцалж эхэлсэн билээ. Дээр нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд уул уурхайг зохицуулах асуудлыг суулгаж өгсөн. Уул уурхайн хамгийн эгзэгтэй энэ цаг мөчид зохион байгуулагдаж буй "Дисковер Монголиа"-гийн нэг онцлог нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор ашигт малтмалын хуулиудад ямар нэмэлт өөрчлөлт орох гэж байгаа, дагалдан гарах хууль эрхзүйн талаар ярилцах аж. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Ашигт малтмалын тухай болон бусад хууль тогтоомжийг өөрчлөх асуудал яригдаж буй.

Нөгөөтэйгүүр, сэргээгдэх эрчим хүчний асуудлыг хөндөх гэнэ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж