Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү шинэ зиндаанд барилдана

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү шинэ зиндаанд барилдана

Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү шинэ зиндаанд барилдана

Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн том хүү Сугаррагчаагийн хүү Хоошёорюү С.Бямбасүрэн Рэйва тооллын анхны секитори /цолтой бөх/ болжээ.  Ийнхүү тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын тэмцээнд шинэ Жюүрёо зиндаанд дэвшин барилдана.

"Тацүнами" дэвжээний бөх С.Бямбасүрэнгийн хувьд мэргэжлийн сүмогийн дэвжээнд өрсөлдөж буй монгол бөхчүүдийн 35 дахь сектори болж байгаа аж. Монгол аваргуудын гаргасан жимийг тодоор үргэлжлүүлж буй дүүгийнхээ талаар Асашёорюү Д.Дагвадорж аварга өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Миний үргэлжлэл секитори болох болзлоо хангаж байх шиг байна. Ирэх башёод шинэ жюүрёо зиндаа” гэжээ.

Дашрамд сонирхуулахад, Хоошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сумо бөхөд хамт орсон Их аварга Тайхогийн ач хүү Наяагаас түрүүлж, цолонд хүрч байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж