БНХАУ том хэмжээний цэргийн парадад бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

БНХАУ том хэмжээний цэргийн парадад бэлтгэж байна

БНХАУ том хэмжээний цэргийн парадад бэлтгэж байна

БНХАУ үүсэн байгуулагдсан өдөр буюу Үндэсний өдөр ирэх аравдугаар сарын 1-ний өдөр тохиох бөгөөд Бээжингийн төв гудамжинд танк, пуужингийн цуваа бүхий хамгийн том цэргийн парадыг зохион байгуулж, улс орныхоо сүр хүчийг харуулахаар бэлтгэж буй юм байна.

Мао Зэдунээр удирдуулсан коммунистууд 1949 онд иргэний дайнд ялж, үндсэрхэг үзэлтнүүдийг "буулган авсан"-аар аравдугаар сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаныг тунхаглан зарлажээ. Хамгийн сүүлд 2015 онд БНХАУ-д 12 мянган цэрэг оролцсон цэргийн парад болсон билээ.

Энэ удаагийн парад нь Хятадын коммунист нам болон дарга Ши Жиньпиний хувьд эмзэг цаг үед тохиож байна. Учир нь АНУ-тай хийсэн “худалдааны дайн”-ы улмаас Хятадын эдийн засаг хэдэн арван жилийн турш тохиогоогүй хамгийн бага хурдтай хөгжиж байгаа юм.

Хятадын Цэргийн төв комиссоос цэргийн парадад Ардын чөлөөлөх армийн 15 мянга орчим алба хаагч, 160 орчим нисэх онгоц, 580 байлдааны техник оролцоно гэж мэдээлснийг “Синьхуа” уламжилжээ.

Тус комиссын дэргэдэх Жанжин штабын үйл ажиллагааны товчооны орлогч дарга Цай Жижюйнь “Цэргийн парад 80 орчим минут үргэлжлэх бөгөөд сүүлийн 70 жилд БНХАУ-ын Батлан хамгаалах салбарт гарсан өөрчлөлт, хөгжил дэвшлийг харуулна” гэж мэдэгдсэн байна. Тус парадад БНХАУ-д суугаа 97 орны 188 цэргийн атташег урьжээ.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж