Монголын жүдо бөхийн холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Чингис хаан 2010 дэлхийн цом”-ын тэмцээн Спортын төв ордонд эхэллээ. Өнгөрсөн жилийн тэмцээнтэй харьцуулахад шагналын сан өндөрссөн, мөн “Лондон-2012” олимпийн наадмын эрхийн оноо олгох учир олон орны шилдэг жүдочид манай улсад хүрэлцэн ирээд байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн цом”-ын тэмцээн өнөөдөр 10.00 цагаас эхэлсэн бөгөөд нээлтийн ажиллагаа 15.00 цагаас болох юм. Өнөөдөр, маргааш үргэлжлэх “Дэлхийн цом”-ын тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 болон 63 кг-ын жингийн барилдаан болно.
Манай улс зохион байгуулагч гэдэг утгаараа жин тус бүрт дөрвөн тамирчин өрсөлдүүлэх давуу юм.
“Дэлхийн цом”-ын тэмцээнд зодоглох манай тамирчид:
Эрэгтэй:
60кг: Ч.Болдбаатар, Д.Амартүвшин, Д.Төмөрхүлэг, О.Чинбат
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, Б.Хишигбаяр, А.Батсуурь
73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр, Г.Пүрэвдорж, О.Болд-Эрдэнэ
81 кг: Д.Нямхүү, Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, Р.Анхбаатар
90 кг: Б.Жанчивдорж, Э.Энхбат, Х.Мөнхбаяр, П.Батмөнх
-100 кг: Б.Бат-Орших, Б.Тэмүүлэн, Э.Тулга, Н.Түвшинбаяр
+100 кг: А.Давааням, Б.Төгөлдөр, Б.Сугаржаргал, Х.Мөнхбаатар
Эмэгтэй:
48 кг: Б.Уранчимэг, Б.Бат-Эрдэнэ, Э.Номин, М.Уранцэцэг
52 кг: Б.Солонго, Г.Саранзаяа, М.Бундмаа, Т.Амаржаргал
57 кг: Д.Сумъяа, Л.Уянга, Т.Баттөгс, Т.Мөнгөнтуяа
63 кг: Г.Чимэдноров, М.Нямжаргал, С.Энхзаяа, Ц.Мөнхзаяа
70 кг: Э.Аззаяа, О.Мөнхцэцэг, Ц.Наранжаргал, Т.Баасанжав
-78 кг: М.Сугар, Н.Нямтуяа, П.Лхамдэгд, Я.Дулмаа
+78 кг: Б.Мөнхтуяа, Б.Уянга, Д.Цэрэнханд, О.Жавзмаа
С.Цэлмэг