“Айтүүлс” ХК төрд нэн шаардлагатай системийг нэвтрүүлэн, ажиллаж байна | News.MN

“Айтүүлс” ХК төрд нэн шаардлагатай системийг нэвтрүүлэн, ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

“Айтүүлс” ХК төрд нэн шаардлагатай системийг нэвтрүүлэн, ажиллаж байна

“Айтүүлс” ХК  Үндэсний хөгжлийн газар, Азийн хөгжлийн банктай хамтарсан “Хөгжлийн бодлого , төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх” төслийн хэрэгжүүлэгчээр амжилттай ажиллалаа. Уг төслийн хүрээнд төрийн үйлчилгээний салбар бүрийн болон орон нутгийн, үндэсний түвшний бодлого боловсруулагч нарын өдөр тутмын ажлыг орчин үеийн технологийн дэвшилтэд аргаар системжүүлэн нэгдсэн мэдээллийн систем үүсгээд байна. Ингэснээр бодлогын баримт бичгийн уялдаа холбоог сайжруулж, бодитоор хэрэгжүүлэх, төрийн албаны залгамж халааг бэхжүүлэх, мэдээллийг цахим хэлбэрээр хадгалах, албан ёсны нэгдсэн мэдээллийн эх үүсвэрээс шаардлагатай мэдээллээ цаг тухайд нь авч, бодлого, төлөвлөлтдөө тусгах, иргэд, олон нийт, гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн албаны үйл ажиллагааг ойлгомжтой, нээлттэйгээр мэдээлэх зэрэг олон давуу талыг бий болгох юм. Цаашид төслийн хүрээнд салбар бүрийн бодлого боловсруулагч нарт өдөр тутам тулгардаг хүндрэл бэрхшээлийг арилгаж, нэгдсэн нэг системээр дамжуулан хөгжлийн бодлого, төлөвлөлтөө шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эдийн засаг, нийгмийн үр ашигтайгаар хийдэг болохын тулд нэн шаардлагатай 14 мэдээллийн сантай холбох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар Орон нутгийн хөгжлийн индексийн мэдээллийн сан, Аж үйлдвэрийн мэдээллийн сан, Хяналт, шинжилгээ, үнэлгээний цахим сантай холбоод байна.Төслийн хүрээнд 2019 оны 9 дүгээр сарын 26, 27-ний өдрүүдэд Монгол Улсын 21 аймаг болон бүх яамдын 142 албан хаагч систем нэвтрүүлэх сургалтанд хамрагдаж байна. Уг сургалт семинарт хамрагдаж буй албан хаагчдыг Монгол залуучуудын хиймэл оюун ухаанд суурилан, хөгжүүлсэн царай таних систем ашиглан бүртгэж байсан нь шинэлэг давуу талтай байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
13
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төрийн мөнгө саагчид 2019-09-26 192.42.116.13

Төрийн албан хаагчид тийм чадвар муутай юм уу? энэ нэг хэдэн хувийн АйТи компани дэлхийд байхгүй өндөр үнээр төрд хийсэн програм, тоног төхөөрөмж шахна. Дарга нэг хувийн компанитай яриад төрөөс мөнгө гаргаад хуваагаад авчихна.

Avatar

Guest 2019-09-26 66.181.176.203

Er n bol muushdee. Computer format hiihees uur yum mdku garuud suuj baidag. Zarimnm n ch tegj ch chaddguu haha

Avatar

Зочин 2019-09-26 49.0.212.2

Бас нэгнийх нь шахаа явагдаж байна

Avatar

Зочин 2019-09-26 202.126.89.124

bayar hyrgey mundag bnaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж