“Айтүүлс” ХК төрд нэн шаардлагатай системийг нэвтрүүлэн, ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

“Айтүүлс” ХК төрд нэн шаардлагатай системийг нэвтрүүлэн, ажиллаж байна

“Айтүүлс” ХК  Үндэсний хөгжлийн газар, Азийн хөгжлийн банктай хамтарсан “Хөгжлийн бодлого , төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх” төслийн хэрэгжүүлэгчээр амжилттай ажиллалаа. Уг төслийн хүрээнд төрийн үйлчилгээний салбар бүрийн болон орон нутгийн, үндэсний түвшний бодлого боловсруулагч нарын өдөр тутмын ажлыг орчин үеийн технологийн дэвшилтэд аргаар системжүүлэн нэгдсэн мэдээллийн систем үүсгээд байна. Ингэснээр бодлогын баримт бичгийн уялдаа холбоог сайжруулж, бодитоор хэрэгжүүлэх, төрийн албаны залгамж халааг бэхжүүлэх, мэдээллийг цахим хэлбэрээр хадгалах, албан ёсны нэгдсэн мэдээллийн эх үүсвэрээс шаардлагатай мэдээллээ цаг тухайд нь авч, бодлого, төлөвлөлтдөө тусгах, иргэд, олон нийт, гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн албаны үйл ажиллагааг ойлгомжтой, нээлттэйгээр мэдээлэх зэрэг олон давуу талыг бий болгох юм. Цаашид төслийн хүрээнд салбар бүрийн бодлого боловсруулагч нарт өдөр тутам тулгардаг хүндрэл бэрхшээлийг арилгаж, нэгдсэн нэг системээр дамжуулан хөгжлийн бодлого, төлөвлөлтөө шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эдийн засаг, нийгмийн үр ашигтайгаар хийдэг болохын тулд нэн шаардлагатай 14 мэдээллийн сантай холбох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар Орон нутгийн хөгжлийн индексийн мэдээллийн сан, Аж үйлдвэрийн мэдээллийн сан, Хяналт, шинжилгээ, үнэлгээний цахим сантай холбоод байна.Төслийн хүрээнд 2019 оны 9 дүгээр сарын 26, 27-ний өдрүүдэд Монгол Улсын 21 аймаг болон бүх яамдын 142 албан хаагч систем нэвтрүүлэх сургалтанд хамрагдаж байна. Уг сургалт семинарт хамрагдаж буй албан хаагчдыг Монгол залуучуудын хиймэл оюун ухаанд суурилан, хөгжүүлсэн царай таних систем ашиглан бүртгэж байсан нь шинэлэг давуу талтай байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
13
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж