Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүүхэд хамгаалагч Ч.Орхон өчигдөр /2019.09.25/ ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ тус дүүргийн гуравдугаар хороонд байрлах 18 дугаар сургуулийн урд талын 53 дугаар байрны дөрвөн давхараас 3-4 насны хүүхэд цонхоор унах гэж байхад нь амийг нь аварч эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС
Холбоотой мэдээ