“Дүнжингарав”-ын түрээслэгчид өлсгөлөн зарлана

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

“Дүнжингарав”-ын түрээслэгчид өлсгөлөн зарлана

“Дүнжингарав”-ын түрээслэгчид өлсгөлөн зарлана

“Дүнжингарав”-ын түрээсийг гэнэт 42 хувиар буюу 995 мянган төгрөг болгон нэмсэн тул түрээслэгчид нь есдүгээр сарын 18-нд тус худалдааны төвийн урд жагсаал зохион байгуулсан. Гэвч жагсаал үр дүнд хүрээгүй юм. Иймээс тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахаар зэхэж байгаа талаар түрээслэгчид өнөөдөр /2019.9.26/ мэдээлэл хийлээ.

Одоогоор есөн түрээслэгч өлсгөлөнд нэгдэхээ илэрхийлээд байгаа бөгөөд тодорхой хугацаа товлолгүй ч ойрын хугацаанд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм. Өлсгөлөнд Баянгол дүүргийн зарим худалдаачид нэгдэх юм байна.

Мөн “Дүнжингарав” худалдааны төвийн эзэд гэх УИХ-ын гишүүн Б.Наранхүү, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ нарыг  УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэн, сонгуулийн мөнгөө олохын тулд түрээсийн төлбөрийг гэнэт нэмсэн гэж үзэж байна" гэгээ түрээслэгчид илэрхийлсэн юм.

“Дүнжингарав” худалдааны төв нь 1200 гаруй түрээслэгчдтэй бөгөөд есдүгээр сарын 25-наас 450 мянган төгрөгийн түрээсийг 995 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж