Деми Мурын “нууцлаг найз бүсгүй”

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Деми Мурын “нууцлаг найз бүсгүй”

Деми Мурын “нууцлаг найз бүсгүй”

Холливудын жүжигчин Деми Мур 2011 онд Эштон Качераас салж, сэтгэлээр маш их унасан тухайгаа ярьсан байдаг. Өдгөө тэрбээр аз жаргалаа олж, 44 настай, Сербийн стилист Маша Мандзука хэмээх шинэ хамтрагчтай болсон аж.

Хос сүүлийн гурван жилийн турш болзож, хамтдаа Руми охиноо өсгөж байгаа талаар “Radar Online” мэдээлжээ. Эх сурвалж өнгөрсөн онд Демиг Руми охины хоёр дахь ээж болсон талаар мэдээлсэн байна.

Маша "Деми миний мэдэх хамгийн гайхалтай хүн" хэмээн хэлжээ. Өнгөрсөн онд Деми Руми охиныг тэврэн, Машатай хамт хүүхдийн хувцасны дэлгүүрт яваа зураг олонд ил болсон байна.

“Радар”-т мэдээлснээр, Маша Белград хотын уугуул бөгөөд Деми Муртай учир ургуулсан талаар 2017 оны долдугаар сараас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсээр байсан аж. Сэтгүүлч Александер Маркович "Белградад бүгд бие биенээ мэддэг. Хүн бүр тэдний харилцааны талаар ярьдаг"гэж ярьжээ.

Машагийн охины аав Богомир Дорингер Амстердамд амьдардаг байна. Деми, Маша хоёрын харилцааны талаар албан ёсны мэдээлэл байхгүй боловч тэд бие биеэ мэддэг болоод багагүй хугацаа өнгөрчээ.

Тэд "Brian Bowen Smith’s 2014 Wildlife" шоу нэвтрүүлэгт хамт оролцож, Демигийн охин Таллула, Машагийн мэргэжлийн хамтрагч Анда Гентилийн хамт зургаа авахуулсан байна.

Эх сурвалж: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж