“Хатиг дахидаг гэсэн ойлголтоос салах хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

“Хатиг дахидаг гэсэн ойлголтоос салах хэрэгтэй”

“Хатиг дахидаг гэсэн ойлголтоос салах хэрэгтэй”

Эрүүл мэндийн салбарын хүнд суртлын талаар хүмүүс ам уралдан ярьдаг. Тэгвэл үүднээсээ эелдэг харилцаа, эмх цэгцтэй орчноор биднийг угтах нэгэн өрхийн эмнэлгээс бэлтгэсэн сурвалжлагаа хүргэж байна. Энэ бол Баянзүрх дүүргийн XV хорооны “Цэдэн-Эрдэнэ” өрхийн эмнэлэг юм. Тус эмнэлгээр өдөрт 60-70 хүн үйлчлүүлдэг байна. Үүний ихэнх нь ахмад настан, бага насны хүүхэд байдаг байна. Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй учраас иргэдэд гэрийн тусламж үйлчилгээ, сэргээн засах, өдрийн эмчилгээ, оношилгоо шинжилгээ гэсэн дөрвөн чиглэлээр иргэдэд хүрч үйлчилдэг ажээ. Эмнэлгийн үйлчилгээний талаар Баянзүрх дүүргийн XV хорооны ахмад Б.Дандар “Манай өрхийн эмнэлгийн хувьд элгэсэг, дотно харилцаатай байдаг. Ахмадууд бидэндээ сайн үйлчилгээ үзүүлдэг. Биднээс төвөгшөөж элдэв ааш гаргадаггүй шүү. Бусад эмнэлэг шиг” гэж байсан юм. Энэ нь өрхийн эмнэлгийн эмчээс яриа авах зуур ажиглагдаж байлаа. Нэгэн ээж гурван хүүхдийн хамтаар ирсэн байлаа. Бага хүүхэд нь нярай, түүнийгээ үзүүлж яваа аж. Харин нөгөө хоёр хүүхдийн хувьд цэцэрлэгийн насных аж. Тэр хоёр эмнэлгийн өрөө бүхний хаалгыг шагайж хүмүүсийн ажилд саад учруулж байсан ч хэн ч тэднийг төвөгшөөсөнгүй. Тэднийг үйлчлүүлж дууссаны дараа тус өрхийн эмнэлгийн дарга Б.Оюунноминтой уулзсан юм. Тэрээр хүүхдүүдийн хувьд дархлааны вакцинд хамрагдах болон амьсгалын замын өвчлөлөөр ирж үйлчлүүлдэг. Харин ахмадуудын хувьд зүрх судасны өвчлөл, даралт ихсэх хандлага байна. Улирал солигдож буй энэ үед залуусын дархлаа муудаж хатиг гарах тохиолдол элбэг байгаа. Хатиг долоон удаа гардаг гэсэн өрөөсгөл ойлголтоос салах хэрэгтэй. Хэрэв хатиг гарсан бол эмнэлэгт хандаж бүрэн эмчлүүлснээр олон удаа гардаггүй. Мөн сургууль, цэцэрлэг цугласан энэ үед бага насны хүүхдийг ханиад томуунаас хамгаалахдаа гэрийн аргаар дархлааг сайжруулах хэрэгтэй. Үүнд хоолыг нь сайн идүүлж, чихэрлэг хүнс бага хэрэглүүлэх, цагт нь унтуулах маш чухал. Харин өвдсөн үед өвчлөл бага үед эмчлүүлэх хэрэгтэй. Манай эцэг эхчүүд эмнэлэгт үзүүлэлгүйгээр эмийн сан эсвэл фэйсбүүк группээс зөвлөгөө авч дур мэдэн эмчилдэг. Энэ маш буруу. Харин эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах нь зүйтэй” гэсэн юм. Мөн хүмүүс томуугийн вакцин хийлгэсэн бол ханиад, томуу хүрэхгүй юм шиг боддог байна. Гэвч 180 гаруй томуу байдаг бөгөөд таны хийлгэсэн вакцин уг томуунд л үйлчилдэг байна. Мөн өрхийн эмнэлгүүдэд шинэ аав ээж нарт зориулсан эцэг эхчүүдийн болон жирэмсний сургалтыг явуулдаг ажээ. Энэ сургалтаар 0-5 насны хүүхдийг хөхөөр хооллох, нэмэлт тэжээл, дархлаажуулалтын талаар заадаг. Харин жирэмсний сургалтаар хөхөө яаж арчлах, энэ үеийн хооллолт, хувцаслалт, дасгал хөдөлгөөнийг заадаг гэж байлаа. Иргэдийн хувьд энэ сургалтад хамрагдах нь бага байдаг гэсэн. “Цэдэн-Эрдэнэ” эмнэлгийн зүгээс 7-15 настай хүүхдүүдэд сахуу татран өвчний болон 0-2 насны хүүхдийн вакцин хийж байгаа юм байна. Үүнд иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж буйгаа манай сониноор уламжиллаа.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж