Мадуро Путинд сэлэм бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Мадуро Путинд сэлэм бэлэглэв

Мадуро Путинд сэлэм бэлэглэв

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-д айлчилсан билээ. Тэрбээр энэхүү айлчлалыг их үр дүнтэй, амжилттай боллоо хэмээн дүгнээд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд сэлэм бэлэглэжээ.

Тус сэлэм нь Венесуэл улсыг Испанийн колоничлолоос чөлөөлөх тэмцлийг удирдаж байсан үндэсний баатар Симон Боливарын Карабобогийн тулаанд хэрэглэж байсан сэлмийг дуурайлган хийсэн хүндэтгэлийн сэлэм аж. 1821 онд болсон уг шийдвэрлэх тулааны үр дүнд Венесуэл улс тусгаар тогтнож байжээ.

Хоёр улсын удирдагчийн уулзалтын үеэр Мадурогийн засаг захиргааг дэмжих, мөн сөрөг хүчинтэй хийж буй яриа хэлэлцээг нь дэмжихээ Путин амласан байна. Харин Мадурогийн зүгээс ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн хамтын ажиллагааны стратеги төлөвлөгөөг баталсан нь хоёр орны гайхалтай харилцааны эхлэлийг тавилаа хэмээн сэтгэл өндөр байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж