ХААН банкны ажилтнууд “ХогBucketChallenge” аянд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.08.17-нд нийтлэгдсэн

ХААН банкны ажилтнууд “ХогBucketChallenge” аянд нэгдлээ

ХААН Банкны ажилтнууд “ХогBucketChallenge” аянд нэгдэж, 10 тонн хог цэвэрлэлээ

ХААН Банкны хамт олон “Ирээдүйн төлөө эх дэлхийгээ хайрлая” уриан дор “ХогBucketChallenge” аянд нэгдэж, амралтын нэг өдрөө нийгмийн сайн сайханд зориуллаа.

ХААН Банкны Төв банк, Улаанбаатар хотын салбар тооцооны төвийн  700-аад ажилтан 8-р сарын 15-ны Бямба гарагт УБ хотын Гачууртын Улаан булаг, Туул голын эрэг дагуух амрагчид ихээр төвлөрдөг хэсгийг цэвэрлэж, нийт 10 тонн хог хаягдлыг цуглуулжээ. Уг үйл ажиллагааг БЗД-ийн 20-р хороо Гачуурт тосгоны ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.

Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, ард түмний амьдралд эерэг нөлөө үзүүлэх, нийгэмд хувь нэмрээ оруулах үүднээс ХААН Банкны орон нутгийн салбарын ажилтнууд ч мөн өөрсдийн санаачлагаар “ХогBucketChallenge” аянд нэгдэж, аймаг орон нутгийнхаа цэвэр цэмцгэр ирээдүйд хувь нэмрээ оруулсан байна.

ХААН Банкны хамт олон нийт ард иргэддээ Ирээдүйнхээ төлөө эх дэлхийгээ хайрлаж  хогийг хогийн саванд хаяж хэвшихийг уриалж байна.  


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж