С.Амарсайханыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

С.Амарсайханыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлжээ

С.Амарсайханыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлжээ

НИТХ-ын хурлын төлөөлөгч Ж.Батсайханы бланкан дээр Хотын дарга С.Амарсайханыг огцруулахаар гарын үсэг зурж эхэлжээ. НИТХ-ын өнгөрсөн удаагийн хуралдаанаар төлөөлөгч Ж.Батсайхан Хотын даргыг огцруулна гэдгийг хэлж байсан бөгөөд түүнийгээ албажуулж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.

Хотын даргыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулахаар С.Мөнхчулуун нарын хэд хэдэн хүн гарын үсэг зураад байгаагаа өөрсдөө хэллээ. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун "НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан гарын үсэг цуглуулж эхэлсэн, миний бие ч гарын үсэг зурсан байгаа. Ер нь бол нийслэлийн ажил явахгүй, есдүгээр сар дуусч байхад хөрөнгө оруулалтын ажлын 39 хувь нь гэрээ байгуулсан. 100 хувийн гүйцэтгэлтэй нэг ч ажил алга байна. Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх ёстой хүмүүс байх ёстой. Гэтэл өнөөдөр зарим тендерийн ажил ч эхлээгүй байгаа нь хариуцлагагүй байна гэж үзэж гарын үсэг зурсан" гэлээ.

Хэрэв Хотын даргыг огцруулах гарын үсэг 15 болбол НИТХ-д өргөн барьж, ажлын 15 хоногийн дотор хэлэлцэх хуультай юм байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж