МАН-ын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдана

МАН-ын бүлэг хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар гишүүд нь яг одоо цугларч байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээс гадна бусад цаг үеийн асуудлыг авч хэлэлцэх аж.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар  тогтоолд хориг тавьсан. Ерөнхийлөгч тус хоригтоо "Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зохих шаардлагыг хангаагүй, уг хуулийг илэрхий зөрчсөн байдалтай байна" гэдгийг тодотгосон.

Хоригийг 14 хоногийн хугацаанд холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуультай. Энэ дагуу эхлээд бүлгийн хурлаар хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж