Кэтрин Зета Жонс хадам аавтайгаа авахуулсан ховор зургаа дэлгэв

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Кэтрин Зета Жонс хадам аавтайгаа авахуулсан ховор зургаа дэлгэв

Кэтрин Зета Жонс хадам аавтайгаа авахуулсан ховор зургаа дэлгэв

Холливудын од Кэтрин Зета Жонс нөхөр Дугласын хамт төрсөн өдрөө тэмдэглэх үеэр хадам аав Кирк Дугластай авахуулсан зургаа инстаграм хуудастаа байршуулжээ. Тэд хоёул есдүгээр сарын 25-ны өдөр төрсөн бөгөөд Майкл Дуглас 75 нас, Зета-Жонс 50 нас хүрсэн тэмдэглэлт өдрөө Майклын 102 настай аав, киноны домог Кирк Дугластай хамт тэмдэглэсэн байна.

Жүжигчин Кэтрин Зета Жонс инстаграм хуудастаа Киркийн гараас барьж, мөрөөр нь тэвэрч авахуулсан зургаа байршуулж, “Паппитай оройн зоог” гэсэн тайлбар бичжээ. Зета Жонс инстаграмд 2.8 сая дагагчтай бөгөөд урт хугацааны турш олны нүднээс “далд” байсан Киркийн зургийг шүтэн бишрэгчдэдээ ийнхүү харуулсан байна.

Майклын хувьд "Мэндчилье, баатар минь!" хэмээн бичиж, 1969 онд аавтай авахуулсан зургаа нийтэлжээ. Зета Жонс, Майкл Дуглас хоёр хамтдаа өнгөрсөн ням гаригт Лос Анжелест болсон “Emmy awards"-т зочилсон байна.

Дуглас "Netflix" телевизээр цацагдсан "The Kominsky Method" киноны Сэнди Коминскийн дүрд тоглож, хошин цуврал киноны "шилдэг жүжигчин" номинацид нэр дэвшжээ. Хос гэрлээд 19 жил хамтдаа амьдарч буй бөгөөд хоёр хүүхэдтэй юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж