Эх орноо төлөөлөн дэлхийн аваргын дэвжээнд зодоглосон Б.Даваасүрэн эхний тойрогтоо хийлж, улмаар хэсгийн барилдаанууддаа Болгар, Беларуссийн тамирчдыг илт давуу илүүрхэн буулган авснаар хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөх Татьяна Самковатай хүч тэнцүүхэн өрсөлдөж, ялалт байгуулснаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ. Харин манай тамирчны өрсөлдөгч нь АНУ-ын бөх Виктория Энтони байх юм.
Мөн өнөөдөр Унгарын дэвжээнд гарч барилдсан манай бусад гурван тамирчны тухайд 55 кг-ын жинд Б.Номин-Эрдэнэ Тайланд, Польшийн тамирчдыг дараалан ялсан ч Испанийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол Ш.Түмэнцэцэг /63 кг/, Б.Наранчимэг /72 кг/ нар эхний барилдаандаа ялагдсанаар энэ удаагийн дэлхийн аваргыг орхисон юм.
Дашрамд сануулахад, медалийн төлөөх барилдаанууд Монголын цагаар 00.30 цагаас эхэлнэ.