Холбооны цомын аваргын төлөө “Эрчим” болон “СПФалконс” багууд тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Холбооны цомын аваргын төлөө “Эрчим” болон “СПФалконс” багууд тоглоно

Холбооны цомын аваргын төлөө “Эрчим” болон “СПФалконс” багууд тоглоно

Монголын хөлбөмбөгийн холбооны 2019 оны Холбооны Цомын АШТ-ий хагас шигшээ тоглолт өчигдөр /2019.09.25/болж өндөрлөлөө. Мягмар гарагт “Эрчим” болон “Атлетико220” клубуудын цомын АШТ-ий хариу тоглолт болж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Эрчим” клуб 2:1 харьцаатай ялалт байгуулснаар аваргын төлөө шалгараад байсан. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд “Хангарьд” болон “СП Фалконс” багуудын хариу тоглолт болсон байна.

  • Хангарьд 2-4 СП Фалконс (гоол: Т.Энх-Эрдэнэ 13’, Д.Савиола 19’, Ч.Отгонбаяр авто гоол 27’, М.Эндо 83’, Э.Отгонбаяр 87’, С.Оюунболд 90+6)

Хангарьд: Б.Сэр-Од, Д.Энхтөр, П.Баярцэнгэл, Н.Панькевич, Г.Билгүүн, Ж.Сүндорж, А.Эрдэнэбаяр, Т.Энх-Эрдэнэ, А.Рыченков, С.Ганхуяг, П.Захаров

СП Фалконс: Б.Мөнхболд, А.Лхагвасүрэн, М.Эндон, Я.Казу, С.Одбаяр, О.Хантэнгэр, А.Улсболд, Ч.Отгонбаяр, О.Энх-Амгалан, Д.Савиола, Н.Тацуяа

Тоглолтын эхлэлийг Хангарьд клуб сайн эхлүүлсэн боловч тоглолт өндөрлөхөд 10 минут дутуу байхад СП Фалконс баг хүний давуу байдлаа ашиглаж, гурван гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулж эргэн ирэлт хийснээр ялалт байгуулсан байна. Хүнд байдлаас эргэн ирсэн СП Фалконс баг хоёр тоглолтын үр дүнгээр 5:3 харьцаагаар ялалт байгуулж, холбооны цомын тэмцээний шигшээд шалгарлаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж