“Эрдэнэс MGL”-ийн дэд захирал С.Эрдэнэбулганыг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс MGL”-ийн дэд захирал С.Эрдэнэбулганыг саатуулжээ

“Эрдэнэс MGL”-ийн дэд захирал С.Эрдэнэбулганыг саатуулжээ

Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Монгол” ХХК дэд захирал С.Эрдэнэбулганыг авлига авсан гэх асуудлаар саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АТГ-аас өчигдөр /2019.09.25/ орой гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий албан тушаалтаныг албан өрөөнд нэгжлэг хийж,  саатуулсан аж. Саатуулагдсан албан тушаалтан нь “Эрдэнэс Монгол ” компанийн тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган бөгөөд түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулаад байгаа аж. Тэрбээр 2016 онд уг албан тушаалд томилогдон ажилласан нэгэн юм.

СУМЪЯАГИЙН ЭРДЭНЭБУЛГАН

Боловсрол:

  • 1983-1993 он 10 жилийн 69-р дунд сургууль
  • 1994-1999 он Техникийн Их Сургуулийн Барилгын их сургууль, Барилгын инженер
  • 2007-2009 он Удирдлагын академи, Бизнесийн удирдлага

Мэргэшил:

  • 2008 он ССХОБЗА, Чанарын удирдлагын тогтолцоо
  • 2009 он БХТ, Мэргэшсэн инженер
  • 2010 он ССХОБЗА, Барилга байгууламжийн захиалагч инженер
  • Ажлын туршлага:
  • 2006-2010 он БЗААлба, Инженер,
  • 2010-2012 он ССХОБЗАлба, Хэлтсийн дарга, инженер
  • 2012-2013 он БХТөв, Хэлтсийн дарга
  • 2016- оноос “Эрдэнэс Монгол” ХХК Тэргүүн Дэд захирал

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж