Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна

Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна

Санхүүгийн зохицуулах хороо Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төсөл”-ийн хүрээнд компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох судалгаа хийх, бодлогын зөвлөгөө боловсруулах, зэрэглэл тогтоох байгууллагын тогтолцоог судлах, биржийн бус арилжааны эрх зүйн зохицуулалт, тогтолцооны зарчмыг тодорхойлох зэрэг ажлыг хийхээр тохиролцож, 2019 oны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд есдүгээр сарын 17-20-ны өдрүүдэд Япон болон Бангладеш Улсын зэрэглэл тогтоох байгууллагын төлөөллүүд Зэрэглэл тогтоох байгууллагын бодлогын баримт бичиг, ёс зүйн хэм хэмжээ, зэрэглэл тогтоох загвар, салбарын харьцуулалт, зэрэглэл тогтоох онол арга зүйн талаарх сургалтыг хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүдэд заалаа.

Мөн ЖАЙКА-аас компанийн бондын зах зээлийн чиглэлээр сонгогдсон зөвлөх баг 2019 оны есдүгээр сарын 10-20-ны өдрүүдэд ажиллаж компанийн бондын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг судлах, компанийн бондын зах зээлийн талаар санал солилцох зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзалт хийв.

ЭХ СУРВАЛЖ: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж