Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил Тээврийн цагдаагийн алба амжилтай зохион байгуулж, аваргуудаа тордууллаа.
Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 36 анги, байгууллагын 550 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцлоо. Орон нутаг дахь цагдаагийн газар хэлтсүүдээс 15 багийн тамирчид хүрэлцэн ирснээс алс баруун хязгаар Ховд, Увс аймгийн цагдаагийн газрын баг тамирчид оролцсноороо онцлогтой байв. Энэ удаагийн тэмцээнд Хөлбөмбөгийн спортын Олон улсын хэмжээний мастер 2, Монгол Улсын мастер тамирчин 15, спортын 1, 2 дугаар зэргийн болзол хангасан 30 гаруй тамирчид оролцож байгаа нь тэмцээний чанар чансааг илтгэн харуулж байна.
Тэргүүн байранд Тээврийн цагдаагийн алба шалгарч шилжин явах цом алтан медалийн эзнээр тодорч, дэд байранд Дотоодын цэргийн 05 дугаар анги мөнгөн медаль, өргөмжлөл, гутгаар байранд Дотоодын цэргийн 805 дугаар анги шалгарч хүрэл медаль, мөнгөн шагнал хүртсэн юм.
Тэмцээнд амжилттай оролцсон бүх алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.
ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ
Холбоотой мэдээ