Таны бизнесийн хөгжлийн түлхүүр "EXPO MONGOLIA 2019"

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Таны бизнесийн хөгжлийн түлхүүр "EXPO MONGOLIA 2019"

Дотоодын аж ахуйн нэгжүүдэд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэгдсэн олон улсын стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн техник, технологийг Монголдоо нутагшуулж, бизнесээ өргөжүүлэх том боломж олгодог “ЭКСПО МОНГОЛИА 2019”олон улсын үзэсгэлэн, бага хурал нь уламжлал ёсоор 2019 оны  10 сарын 9-11-ний өдрүүдэд "Мишээл экспо" ОУҮХТ-д зохион байгуулагдах гэж байна.

“Экпо Монголиа”Олон улсын үзэсгэлэн нь бүх салбарынхныг нэг дээвэр дор цуглуулж чаддаг онцлогтой ба энэ жил ХБНГУ, Австри, БНСУ, Польш, БНХАУ,Беларусь, Украйн ,Монгол зэрэг  нийт 11 улсын 50 гаруй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид монгол улсад шинээр түншлэл бий болгох зорилгоор оролцоно.

Үзэсгэлэнд Монгол улсын эдийн засгийн гол бүрэлдэхүүн болсон уул уурхай, банк санхүү, даатгал, мал эмнэлэг, барилга, зам тээвэр,  хүнс хөдөө аж ахуйн салбаруудаас зонхилж оролцдог.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх сошиал сувгуудаар зочилж хүлээн авна уу.

www.expomongolia.com

www.facebook.com/expomongoliajv

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж