Тайваньд зохиогдох шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Тайваньд зохиогдох шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Тайваньд зохиогдох шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
Тайваньд зохиогдох шүд угаалтын тэмцээнд оролцох Монголын улсын баг нь Тайванийг зорихоос өмнө төрийн далбаа гардан авч буй нь

Монголын Шүдний мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Т.Учрал есдүгээр сарын 25-ны өдөр Тайваний төлөөлөгчийн газарт хүрэлцэн ирж, Монгол улсаа төлөөлөн Тайваньд есдүгээр сарын 27-ны өдөр зохиогдох Тайваний үндэсний хэмжээний шүд угаалтын тэмцээнд оролцох гэж буй бяцхан тамирчдад төрийн далбаа гардуулан өгөв. Эрүүл Мэндийн Яам, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв зэрэг байгууллагуудын төлөөлөл Тайваний төлөөлөгчийн газарт хуран цуглаж, бяцхан тамирчиддаа амжилт хүсэв.

Монголын Шүдний мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Т.Учрал хэлсэн үгэндээ “Хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл ахуйг сахин хамгаалах нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудал билээ. 2018 онд Монгол Улсын Засгийн газар нь “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тайваний Шүдний эмч нарын холбоо нь шүд угаалтын тэмцээнийг Монголд зохион байгуулах санаачлага дэвшүүлсэн нь цаг үеэ олсон явдал бөгөөд цаашид хүүхдийн шүдний өвчлөлийг амжилттай бууруулж чадна гэж найдаж байна” гэв.

Тайваниас Монголд суугаа төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой Янь хэлсэн үгэндээ “Монголын баг сайн амжилт гаргаж, энэ удаагийн улс дамнасан туршлага солилцох, суралцах арга хэмжээгээр дамжуулж илүү зөв амны хөндийн эрүүл ахуйн талаарх ойлголттой болно гэж найдаж байна” гэлээ. Тэрээр багийн гишүүдийг цаашид тогтмол шүдээ цэвэрлэх дадалтай байхыг хүсээд, ингэснээр гэр бүл, найз нөхөддөө эерэгээр нөлөөлж, Монголын нийгмийн амны хөндийн эрүүл мэндийн бяцхан хошуучлагчид болно гэж итгэж байна гэв.

Тайваний шүдний эмч нарын нэгдсэн холбоо, амны хөндийн эрүүл ахуйн хорооны дарга Хуан Минюй эмч хэлсэн үгэндээ “Монгол Тайваний шүдний эмч нарын нийгэмлэг харилцаа тогтоогоод 20 орчим жил болж байгаа бөгөөд эмч эмнэлгийн ажилтныг сургаж чадавхижуулах, эмнэлгийн чадамжийг нэмэгдүүлэхэд төвлөрч ирсэн ба шүд угаах тэмцээнээр дамжуулж талуудын хамтын ажиллагаа анагаах ухааны урьдчилан сэргийлэх чиглэлээр баяжигдаж байна” гэжээ. Тус нийгэмлэг өнгөрсөн жил 2018 онд шүд угаалтын тэмцээн зохион байгуулж, Монголын Шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Нийслэлийн Шүд эрүүл нүүрний төвийн төлөөллийг урьж оролцуулж туршлага судлуулсан юм. Энэ удаа Тайваньд уригдан тэмцээнд оролцож буй 8 сурагч энэ оны 5-р сарын 30-ны өдөр “Монгол улсын шүд угаалтын анхдугаар олимпиад”-ын тэргүүн байр эзэлсэн баг бөгөөд амны хөндийн арчилгааны туршлагаар дамжуулж Тайваний олон улстай харилцах харилцааг баяжуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж