Солонгосын алдартай жүжигчид нутаг буцжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Солонгосын алдартай жүжигчид нутаг буцжээ

Солонгосын алдартай жүжигчид нутаг буцжээ

Азид төдийгүй дэлхийн хэмжээнд олон фэнтэй жүжигчид киноны зураг авалтаа үргэлжлүүлэхээр Монголыг зорин ирсэн талаар мэдээлсэн. Солонгосын алдарт Хён Бин, Сун Е Жин нар Улаанбаатар хотод зургаан хоног зураг авалтад оролцож, есдүгээр сарын 21-нд нутаг буцжээ.

Тэдний гол дүрд тоглож буй кино нь Өмнөд Солонгосын “tvN” телевизийн амралтын өдрүүдэд үзэгчдэд хүрэх “Хайрын ослын буулт” гэх нэртэй кинонд баян өв залгамжлагч бүсгүй болон Хойд Солонгосын офицер хоёрын хайр дурлалын тухай өгүүлдэг байна.

Цувралын үйл явдал Сон Ей Жин шүхрээр нисч байгаад Хойд Солонгосын талд ослын буулт хийдэг ба Хён Бин түүнийг хамгаалж, нууцлахын төлөө бүхнийг хийж буйгаар өрнөдөг аж.

Цувралын зураг авалт Монголоос гадна Швейцарь улсад хийгдэхээр төлөвлөсөн байна. Уг цуврал энэ оны сүүлээр цацагдах аж.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж