Азид төдийгүй дэлхийн хэмжээнд олон фэнтэй жүжигчид киноны зураг авалтаа үргэлжлүүлэхээр Монголыг зорин ирсэн талаар мэдээлсэн. Солонгосын алдарт Хён Бин, Сун Е Жин нар Улаанбаатар хотод зургаан хоног зураг авалтад оролцож, есдүгээр сарын 21-нд нутаг буцжээ.
Тэдний гол дүрд тоглож буй кино нь Өмнөд Солонгосын “tvN” телевизийн амралтын өдрүүдэд үзэгчдэд хүрэх “Хайрын ослын буулт” гэх нэртэй кинонд баян өв залгамжлагч бүсгүй болон Хойд Солонгосын офицер хоёрын хайр дурлалын тухай өгүүлдэг байна.
Цувралын үйл явдал Сон Ей Жин шүхрээр нисч байгаад Хойд Солонгосын талд ослын буулт хийдэг ба Хён Бин түүнийг хамгаалж, нууцлахын төлөө бүхнийг хийж буйгаар өрнөдөг аж.
Цувралын зураг авалт Монголоос гадна Швейцарь улсад хийгдэхээр төлөвлөсөн байна. Уг цуврал энэ оны сүүлээр цацагдах аж.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ