Долоон компани сурах бичиг хэвлэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Долоон компани сурах бичиг хэвлэж эхэлжээ

Долоон компани сурах бичиг хэвлэж эхэлжээ

Энэ жилээс эхлэн сурах бичгийг номын сангаар дамжуулан сурагчдад түрээслэхээр болсон. Санхүүжүүлэгч олон улсын байгууллага болох Азийн хөгжлийн банкны зөвшөөрлийг хүлээж байгаагаас сурах бичиг хэвлэх ажил эхлэлгүй удааширч байгааг салбар яамны мэргэжилтнүүд тайлбарлаж байсан юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019-2020 оны хичээлийн жилд 640 орчим мянган хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцах статистикийг гаргаад буй. Өнөөдрийн байдлаар нийт сурагчдын 459 мянга нь үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглаж байгаа бол 6-12 дугаар ангийн 181 мянган сурагчдын гар дээр сурах бичиг нь очоогүй байгаа юм.

ГУРВАН ТЕНДЕРИЙН ХОЁРЫНХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ИРСЭН

Өмнө нь энэ талаар мэргэжилтнээс мэдээлэл авахад өнгөрөгч долдугаар сард салбар яамнаас сурах бичиг хэвлэх гурван ч тендер зарлаж, наймдугаар сард үнэлгээ хийж, найман тэрбум төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас (АХБ) гаргахаар болсон. Азийн хөгжлийн банкнаас тендер шалгаруулалтыг хянаж зөвшөөрөл олгох ёстой учраас санхүүжүүлэгч байгууллагын хариуг хүлээж буйг хэлсэн.

Ингээд сурагчдын сурах бичгийг хэзээнээс хэвлэж эхлэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын мэргэжилтэн Р.Балжиннямаас дахин тодрууллаа. Тэрбээр “Гурван тендерийн хоёрынх нь зөвшөөрөл яаманд ирээд байна. Нэг тендерийн зөвшөөрөл хараахан ирээгүй байна. Бид эхний тендер дээр сурах бичиг хэвлэх компаниудтай гэрээгээ байгуулаад, хэвлэж эхэлсэн. Хоёр дахь тендер дээр компаниудад мэдэгдлээ өгчихсөн байгаа. Бидний хувьд сурах бичгээ даруйхан хэвлэж, эхлэх хүсэлтэй байгаа. Гэхдээ компаниудтай гэрээ хийхдээ 30 хоногоор хийгдсэн байгаа. Тийм учраас бид ирэх аравдугаар сардаа багтаан сурагчдыг сурах бичгээр хангах зорилттой байна” гэв.

 ДОЛООН КОМПАНИ СУРАХ БИЧИГ ХЭВЛЭЖ ЭХЭЛЖЭЭ

Сурах бичгийн тендерт жил бүр 10 орчим компани өрсөлддөгөөс 4-5 компани нь тогтмол тендер авч, ажил гүйцэтгэдэг ажээ. Эдгээрээс тендерийн шаардлагыг бүрэн гүйцэт хангасан, хамгийн бага үнийн санал өгсөн компанийг нь салбар яам шалгаруулдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Одоогоор долоон компани сурах бичиг хэвлэхийн өмнөх үйл ажиллагаанд орж байгаа аж. Үүнд, “Мөнхийн үсэг”, “Сод прэсс”, “Очир прэсс”, “Сэлэнгэ прэсс”, ”Соёмбо принтинг”, “Бит прэсс”, “Бэст колор интернэшнл” компани эхний ээлжинд зургаа, долдугаар ангийн 1.032.000 мянган сурах бичиг хэвлэх гэнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж