Хурандаа Э.Бөхбат иргэдээс уучлалт эрэв

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Хурандаа Э.Бөхбат иргэдээс уучлалт эрэв

Хурандаа Э.Бөхбат иргэдээс уучлалт эрэв

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатын түрээсэлдэг 200 м.кв байранд автомат мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлсэн байна. Энэ тухай хурандаа Э.Бөхбатаас тодруулахад “Би хамгийн сүүлд 2017 онд уг байрыг хоолны газрын зориулалтаар түрээслэх гэрээ хийсэн. Гэтэл түрээслэгч маань цааш нь дамлаж түрээслээд автомат, мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ. Байраа эргэж, тойрч байгаагүй нь миний алдаа боллоо. Ард түмнээсээ уучлалт хүсч байна. Энэ асуудлыг шалгуулахаар би ЦЕГ-ын дотоод хяналтад өргөдөл өгсөн. Мөн түрээсийн гэрэг цуцалсан” гэв.

Уг тоглоомын газрыг Ц.Түмэнбаяр гэдэг хүн гардаж ажиллуулдаг байна. Тэрбээр ярихдаа “Мөрийтэй тоглоомын газар ажиллуулах нь хууль бус гэдгийг мэднэ. Гэхдээ ашигтай гэж сонсоод ажиллуулж үзлээ. Алдагдалд ороод дуусч байна. Үнэндээ би хохирогч хүн. Цагдаа нар ирээд автомат тоглоомуудыг эвдсэн. Би цагдаад хандсан” гэсэн юм.

Ц.Түмэнбаярыг цагдаагийн газраас хоёр удаа зөрчлийн хэрэг үүсгэн торгож байжээ. Автомат, мөрийтэй тоглоом ажиллуулсан тохиодолд арга хэмжээ авдаг байсан заалт Эрүүгийн хуулиас хасагдсан. Тиймээс зөрчлийн хуулиар торгоод өнгөрдөг хэмээн Цагдаа нар хэлж байгаа юм.

Хурандаа Э.Бөхбатын түрээслүүлдэг уг байранд мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг байсан гэх мэдээлэл байна. Юутай ч Төрийн хууль сахиулах ёстой хурандаагийн түрээслүүлдэг байранд хууль бус үйл ажиллагаа явагдаад удаж байсан нь тодорхой боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж